Jump to content

Баяндэлгэрийн Жамсран

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Баяндэлгэрийн Жамсран (1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Алтай гэдэг газар төрсөн- 1991 онд нас барсан) -Монгол Улсын кино найруулагч, жүжигчин.

Б.Жамсран айлын гурван хүүхдийн отгон нь болж төржээ. Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байгаад сургуулиа орхин урлагийн хүн болохоор сэтгэл шулууджээ. Тэрээр 1953 онд Урлагийн ажилтны мэргэжлийг шалгах комиссоос Улсын 4-р зэргийн жүжигчний үнэмлэх авчээ.

Тэрээр 1951 онд анх Дорнод аймгийн театрын найруулагч байгаад ирсэн гайхамшигт жүжигчин Дэндэвийн Чимэд-Осорын шавь болсон байна. 1956-1957 онд “Мосфильм” үйлдвэрт найруулагч В.Петровын шавь болж “Поединик” /Өрсөлдөөн/ кинонд нь ажиллаж кино найруулах мэдлэг, дадлагыг олжээ.

Монгол кино үйлдвэрт туслах найруулагчаар томилогдсон байна. Ирсэн даруйдаа “Гурван найз”, ”Ардын элч” кинонд туслах болон олны хэсэгт оролцон тоглож байсны дээр Жамьянгийн Бунтартай хамтран Ш.Гаадамбын “Элбэг дээл” өгүүллэгээр сэдэвлэн уран сайхны киноны зохиол бичсэн нь Урлагийн Хэрэг Эрхлэх Хорооны 1959 оны 39 тоот тушаалаар зөвшөөрөгдөж анхны киногоо туслах найруулагч байхдаа хийх болжээ. Равжаагийн ДоржпаламынСэтгэлийн дуудлагаар”,  “Нөмрөг хадны цуурай”, Бадрахын СумхүүгийнХил дээр”, “Төөрсөөр төрөлдөө” зэрэг кинонд туслах найруулагчаар ажилласны дараа уран сайхны киноны ерөнхий найруулагчаар томилогдсон юм.

Найруулсан кино

[засварлах | кодоор засварлах]
  1. Элбэг дээл                                              1960 он
  2. Үүрээр                                                     1961 он
  3. Хөхөө гэрлэх дөхлөө                             1962 он
  4. Аман хуур                                               1963 он
  5. Нийслэл хүү                                           1968 он
  6. Тулалдааны өмнө                                 1972 он
  7. Тууврын замд                                        1979 он
  8. Ингэх гээд байсан юм                         1983 он

Б.Жамсран үүнээс гадна олон кинонд тоглосон бөгөөд гадаадын 30 орчим киноны орчуулгын найруулагчаар ажиллаж олон арван дүрийн дууг оруулсан юм.