Нийслэл хүү
Харагдац
«Нийслэл хүү» — 1968 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн 6 бүлэг хар цагаан уран сайхны кино.
Уран бүтээлчид
[засварлах | кодоор засварлах]- Найруулагч: Баяндэлгэрийн Жамсран
- Зохиогч :Мишигийн Жавган
- Зураглаач: Санжаагийн Дашгалсан
- Зураач: Пүрэвийн Цогзол
- Хөгжмийн зохиолч : Гончигийн Бирваа
- Дууны найруулагч – Б.Баянбат
- Нүүр хувиргагч – С.Мөнхжаргал
- Эвлүүлэгч – С.Баасанхүү
Дүрүүдэд:
[засварлах | кодоор засварлах]- Батхишиг- Жагваралын Бүрэнбэх
- Дуламсүрэн- Ихданзангийн Цэндсүрэн
- Данший- Сандагийн Мэндээ
- Бригадын дарга- Рагчаагийн Дамдинбазар
- Мэндээ- Санжаагийн Бужгар
- Тоо бүртгэгч- Минжүүрийн Лувсанжамц
- Гажид – Цэндийн Цэнд-Аюуш
- Хүүхдүүд : Т.Сарангэрэл , Ч.Болд
Киноны агууллага
[засварлах | кодоор засварлах]Тэмээчин өвгөн Данший ам бүл дөрвүүл амьдрах бөгөөд охин Дуламсүрэн нь энэ айлын гол ажлыг хийнэ. Дуламсүрэн залуу насны гэнэн цайлган сэтгэлээр Мэндээ эмчид сэтгэл итгэл ээ өгсөнийг аман дээрээ зарчимч албархуу, хувиа хичээгч атаархуу Мэндээ хормойгоо чирсэн доожоогүй амьтан гэж голон хүүхэдтэй болгоод орхино. Энэ үед хотоос ирсэн сэхээтэн залуу Батхишиг мал маллах арга ажиллагааг онолын хувьд мэдэхээс бус амьдрал дээр мэдэхгүй, тэр дундаа тэмээний талаар бүр ч мэдлэггүй болохоор мунгинах тулгамдах явдал олонтоо гарч байгааг хөнгөн инээдмийн хэлбэрээр үзүүлжээ.