Санжаагийн Бужгар

Монгол Улсын Гавьяат Жүжигчин Санжаагийн Бужгар нь 1939 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Хатаачийн энгэрт төрсөн. 1959 онд Улсын багшийн дээд сургуульд жүжигчний анги анх нээгдэхэд элсэж суралцаад, 1963 онд төгсөж Улсын драмын театрт жүжигчнээр ажилласнаар хөдөлмөрийн гараагаа эхэлжээ.