Жагваралын Бүрэнбэх
Жагваралын Бүрэнбэх (1946 ? онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн) -Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн удидаач.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Өвөрхангай аймгийн Хархорин суманд 13 хүүхэдтэй айлд төрөөд Жагварал гэж хүнд өргүүлээд айлын ганц хүү болж өссөн.
Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн.
1963 онд Драмын театрт жүжигчнээр орсон
1969-1972 онд УБДС-ийн Хөгмийн удирдаачин анги нээгдэхэд алдарт Жамьянгийн Чулууны удирдлага дор сурч төгссөн.
1973-1979 онд ЗХУ-ын Ленинград хотын Римский-Корсаковын нэрэмжит Хөгжмийн их сургуулийг И.А.Миссины удирдлага дор дуурь, симфонийн удирдаач мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
1979 оноос эхлэн УДБЭТ-т удирдаачаар, 2015 оны 9-р сараас эхлэн Ерөнхий удирдаачаар ажиллаж байсан.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр олон дуурь, балетыг өөрийн болон гадаадын театрын тайзнаа удирдсан. ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт Пётр Чайковскийн “Евгений Онегин”, Жорж Бизе-гийн “Кармен”, Жузеппе Верди-гийн “Трубадур” дууриуд, “Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд”, “Рахманиновын симфоний бүжиг” зэрэг концертыг, ОХУ-ын Красноярск хотын дуурийн театрт Жакомо Пуччини -гийн “Тоска”, Ж.Бизе “Кармен”, Ж.Верди “Трубадур” дууриуд, Новосибирск хотын театрт Жакомо Пуччини -гийн “Тоска” дуурийг амжилттай удирдсан. Мөн БНАСАУ-ын симфони оркестрт “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд”, ОХУ-ын Владивосток хотын Номхон далайн оркестртой П.И.Чайковский “1-р концерт” зэрэг тоглолтуудыг удирдан тоглуулж өндөр үнэлэлт авсан байна.
Мөн ОХУ-ын Красноярск хотын дуурийн дуулаачдын олон улсын уралдаан, К.И.Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаануудын шүүгчээр уригдаж ажилласан. Түүнчлэн 2008 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотын радио телевизийн найрал дуутай хамт Хөх хот, Гуанжу зэрэг хотуудад аялан тоглолт хийж, 2010 онд БНСУ-ын симфони оркестртой “Романс”, Францын Лион хотод “Монголын болон сонгодог хөгжим” зэрэг тоглолтууд хийжээ.
Тэрээр мөн "Нийслэл хүү" уран сайханы киноны гол дүр болох Батхишигт тоголсон юм.
Тэрээр “Удирдаачийн ур зүйн үндэс”, “Хөгжмийн нэр томьёоны толь” гэсэн хоёр ном гаргасан.