Jump to content

Жакомо Пуччини

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жакомо Пуччини

Жакомо Антонио Доменико Мишел Секондо Мариа Пуччини (Итали: Giacomo Antonio Domenico Michele Secondo Maria Puccini, 1858 оны 12 сарын 22 – 1924 оны 11 сарын 29) нь Италийн хөгжмийн зохиолч бөгөөд түүний зохиосон Бохем, Тоска, Хатагтай Эрвээхэй болон Турандут зэрэг дууриуд нь стандарт репертуарууд дунд хамгийн ихээр тоглогддог билээ[1][2]. Түүний Жанни Скикки дуурийн "O mio babbino caro" (Хайрт аав мину зээ), Бохем дуурийн "Che gelida manina", Турандут дуурийн "Nessun dorma" (Хэн ч унтаж үл болно) зэрэг аринууд орчин үеийн соёлын нэгэн чухал элементүүд болсон байдаг.

Пуччинигийн төрсөн байр, 1984 он

Пуччини Тосканы их вант улсын Лукка хотод 5 үеэрээ хөгжимтэй холбогдолтой гэр бүлд төржээ. Хөгжмийн зохиолч Доменико Пуччини нь түүний өвөг эцэг юм. Жакомог 5 настай байхад аав нь нас барж, тэрээр авга ах Фортунато Магигийнд амьдран, ном эрдэмд суралцах болсон боловч авга ах нь түүнийг юм сурахгүй хүүхэд гэж дүгнэдэг байжээ. Хожим Пуччини сүмд орган тоглодог болсон бөгөөд Жузеппе Вердигийн Айда дуурийг үзээд дуурийн зохиолч болохоор сэтгэл шулуудсан гэдэг. Тэр ах Мишелтэйгээ 30 км хол зайг явган туулж Пиза очиж дуурь үздэг байжээ.

1880 онд хамаатныхаа хүний дэмжлэгээр Пуччини Миланы Консерваторид элсч, Амилкар Понкелли, Антонио Баззини нарын хамт суралцаж байлаа. Тэр жил, 21 настайдаа тэрээр Месса хэмээх дууриа бичжээ.

Консерваторид суралцаж байхдаа Пуччини 1882 онд нэг үзэгдэлт дуурийн уралдаанд оролцсон байна. Хэдийгээр түүний зохиосон Le Villi нь уралдаанд байр эзлээгүй боловч 1884 онд Театро Дал Ферме театрт тоглогдсон нь Ж.Рикорди & Ко. хөгжмийн компанийн захирал Жулио Рикордигийн анхаарлыг татжээ. Түүний дэмжлэгтэйгээр 1889 онд Эдгар дууриа тавьж чадсан байна.

Торре дел Лагод

[засварлах | кодоор засварлах]
Пуччинигийн Тоска дуурийн эх постер

1891 оноос Пуччини ихэнх цагаа Тиррений тэнгис, Массакукколи нуурын хооронд, Луккагаас 15 милийн зайд орших бяцхан тосгон Торре дел Лаго-д өнгөрөөх болов. Байшин түрээслэн авч, ан агнан цагаа өнгөрөөж байлаа. 1900-аад оны үед тэр газар худалдан авч, нуурын эрэг дээр тосгон байгуулсан нь өдгөө "Музео Пуччини тосгон" гэж нэрлэгддэг. Тэр тэндээ 1921 он хүртэл амьдарчээ. Түүнийг нас барсны дараа Пуччини тосгонд бунхан барьж хөгжмийн зохиолчийн чандарыг оршуулсан бөгөөд хожим тэнд түүний эхнэр, хүүг нь тэнд хамт оршуулжээ.

"Музео Пуччини тосгон" одоо түүний ач охин Симонетта Пуччинигийн эзэмшилд, олон нийтэд нээлттэй байдаг.

1903 онд тэрээр автомашины осолд орж үхэх дөхсөн бөгөөд 1904 оноос бараг дуурь бичихээ больсон аж.

Сүүлийн жилүүдэд

[засварлах | кодоор засварлах]

Архаг тамхичин тэрээр улаан хоолойн хорт хавдар тусч, эмчийн зөвлөгөөгөөр Брюссель хотод очиж шинээр туршигдаж байсан цацраг идэвхжлийн эмчилгээ хийлгэхээр болжээ.

Тэрээр 1924 оны 11 сарын 28-нд мэс засал хийлгэж, дараагийн өдөр нь цус харваж нас баржээ. Нью-Йорк хотод түүний Бохем дуурийг тоглож байх үед нас барсан тухай мэдээ очиход найрал хөгжимчид дууриа тоглохоо завсарлаж, түүний дурсгалыг хүндэтгэн Фредерик Шопений Оршуулгын марш-ийг тоглосон гэдэг. Түүнийг Милан хотноо чандарласан бөгөөд 1926 онд хүү нь аавынхаа шарилыг Торре дел Лаго руу зөөсөн байна.

Пуччини сүүлийн дуурь болох Турандут-аа дуусгаж амжаагүй байсан бөгөөд сүүлийн 2 үзэгдлийг түүний ноорогт тулгуурлсан Франко Алфано гүйцээж дуусгасан ажээ.

  • Le Villi, Фердинандо Фонтанагийн цомнол (1 үзэгдэлт – Театро Дал Фермед тоглогдсон, 1884 оны 5 сарын 31)
    • 2-р хувилбар (2 үзэгдэлт – Театро Режио, 1884 оны 12 сарын 26)
    • 3-р хувилбар (2 үзэгдэлт – Театро алла Скала, 1885 оны 1 сарын 24)
    • 4-р хувилбар (2 үзэгдэлт – Театро Дал Ферме, 1889 оны 11 сарын 7)
  • Эдгар, Фердинандо Фонтанагийн цомнол (4 үзэгдэлт – Театро алла Скала, 1889 оны 4 сарын 1889)
    • 2-р хувилбар (4 үзэгдэлт –Театро дел Гиглио, 1891 оны 9 сарын 5)
    • 3-р хувилбар (3 үзэгдэлт – Театро Комунале, 1892 оны 1 сарын 28)
    • 4-р хувилбар (3 үзэгдэлт – Театро Колон ди Буэнос Айрес, 1905 оны 7 сарын 8)
  • Манон Леско, Луйжи Иллика, Марко Прага, Доменико Олива нарын цомнол (Театро Режио, 1893 оны 2 сарын 1)
    • 2-р хувилбар (Театро Коккиа, 1893 оны 12 сарын 21)
  • Бохем, Луйжи Иллика, Жузеппе Жакоса нарын цомнол (Театро Режио, 1896 оны 2 сарын 1)
  • Тоска, Луйжи Иллика, Жузеппе Жакоса нарын цомнол (Театро Констанци, 1900 оны 1 сарын 14)
  • Хатагтай Эрвээхэй, Луйжи Иллика, Жузеппе Жакоса нарын цомнол (2 үзэгдэлт – Театро алла Скала, 1904 оны 2 сарын 17)
    • 2-р хувилбар (2 үзэгдэлт – Театро Грандо ди Брешиа, 1904 оны 5 сарын 28)
    • 3-р хувилбар (Эзэн хааны дуурийн театр, Лондон, 1905 оны 7 сарын 10)
    • 4-р хувилбар (Опера-комик, Парис, 1906 оны 12 сарын 28)
    • 5-р хувилбар (Театро Каркано, 1920 оны 12 сарын 9)
  • Баруун нутгийн охин, Желфо Кивинини, Карло Зангарини нарын цомнол (Метрополитан Опера, 1910 оны 12 сарын 10)
    • 2-р хувилбар (Театро алла Скала, 1912 оны 12 сарын 29)
  • Хараацай, Жузеппе Адамигийн цомнол (Монте-Карлогийн дуурийн театр, 1917 оны 3 сарын 27)
    • 2-р хувилбар (Монте-Карлогийн дуурийн театр, 1920 оны 4 сарын 10)
    • 3-р хувилбар (Театро Верди, 1924 оны 4 сарын 11)
  • Триптих (Метрополитан Опера, 1918 оны 12 сарын 14)
Нөмрөг, Жузеппе Адамигийн цомнол
Анжелика эгч, Жоваккино Форцаногийн цомнол
Жанни Скикки, Жоваккино Форцаногийн цомнол

(Бичигдсэн он, газрыг хаалтанд тэмдэглэв)

  • A te (c.1875)
  • Preludio a orchestra (1876)
  • Plaudite populi (Лукка, 1877)
  • Credo (Лукка, 1878)
  • Vexilla Regis (1878)
  • Messa a 4 voci con orchestra (Лукка, 1880) 1951 онд Messa di Gloria нэрээр тоглогдсон
  • Adagio in A major (1881)
  • Largo Adagetto in F major (c.1881-83)
  • Salve del ciel Regina (c.1882)
  • Mentìa l’avviso (c.1882)
  • Preludio Sinfonico in A major (Милан, 1882)
  • Fugues (c.1883)
  • Scherzo in D (1883)
  • Storiella d’amore (1883)
  • Capriccio Sinfonico (Милан, 1883)
  • Sole ed amore (1888)
  • Crisantemi (Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1890, "Alla memoria di Amadeo di Savoia Duca d'Aosta")
  • Minuetto n.1 (Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1892, "A.S.A.R. Vittoria Augusta di Borbone, Principessa di Capua")
  • Minuetto n.2 (Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1892, "All'esimio violinista prof. Augusto Michelangeli")
  • Minuetto n.3 (Чавхдаст хөгжмийн дөрвөл, 1892, "All'amico maestro Carlo Carignani")
  • Piccolo valzer (1894)
  • Avanti Urania! (1896)
  • Scossa elettrica (1896)
  • Inno a Diana (1897)
  • E l'uccellino (1899)
  • Terra e mare (1902)
  • Canto d’anime (1904)
  • Requiem (27 January 1905, Milan)
  • Casa mia, casa mia (1908)
  • Sogno d'or (1913)
  • Pezzo per pianoforte (1916)
  • Morire? (c.1917) - заримдаа Хараацай дуурийн төгсгөлд тоглогддог
  • Inno a Roma (1 June 1919, Rome)
  • Lynn, Karyl Charna (2005). Italian Opera Houses and Festivals. Lanham, MD: The Scarecrow Press. ISBN 0810853590. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  • Puccini, Simonetta (ed.) (2006). Giacomo Puccini in Torre del Lago. Viareggio, Tuscany: Friends of Giacomo Puccini's Houses Association. {{cite book}}: |first= has generic name (help)
  • Phillips-Matz, Mary Jane (2002). Puccini: a biography. Boston: Northeastern University Press. ISBN 1555535305.
  • Jim Svejda. The Record Shelf Guide to the Classical Repertoire (1990) ISBN 1-55958-051-8
  • "Puccini Vocal and Instrumental Music". Centro Studi di Giacomo Puccini. Эх хувилбараас архивласан: 2008-04-13. Татаж авсан: 2008-02-06.
  • "Puccini Operas". Centro Studi di Giacomo Puccini. Эх хувилбараас архивласан: 2008-04-14. Татаж авсан: 2008-02-06.
  • Ashbrook W & Powers H (1991) Puccini's Turandot:The End of the Great Tradition, Princeton Univ. Press
  • Carner, Mosco (1959) Puccini:A Critical Biography, Alfred Knopf
 Commons: Жакомо Пуччини – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Quick Opera Facts 2007". OPERA America. 2007. Эх хувилбараас архивласан: 2006-10-01. Татаж авсан: 5 сарын 1. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. Alain P. Dornic (1995). "An Operatic Survey". Opera Glass. Татаж авсан: 5 сарын 1. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)