Аман ярианы маркетинг
Хүн бүр аман ярианы маркетингаас илүү зар сурталчилгаа байхгүй гэдэгтээ санал нийлдэг байна. Учир нь хэрэглэгчид авливаа сонголтыг хийхдээ найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт ойр дотны хүнийхээ саналыг даган шийдвэр гаргах тохиолдол их байдаг байна. Маркетерүүд аман ярианы маркетингийг ашиглан маркетингийн ухааныг бий болгоод зоргсохгүй аман ярианы маркетингийг дэлгэрүүлж мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн холбоо байгуулж ажиллаж байгаа ба тэдний компаниудад аман ярианы маркетингийг хөгжүүлэх гол нөлөө үзүүлж байна.
Аман ярианы маркетинг гэдэг нь хэрвээ та ямар нэгэн бизнес хийх гэж байгаа бол бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчиддээ хүргэхийн тулд 5, 10 эсвэл тэрнээс ч олон найзууддаа дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл тэр нь улмаар цааш аман яриа болон давтан тархаж байдаг. Аман яриа нь нийгэмд маш хурдан тархдаг байна. Аман ярианы маркетинг нь жижиг бизнесийн түлхүүр хэсэг нь болж өгдөг. Учир нь жижиг бизнесийн байгууллагууд өдөр тутмынхаа үйл ажиллагаанд зориулсан маркетингийн төсөв гэж байхгүй учир аман ярианы маркетинг илүү зохимжтой байдаг байна. Хэрэглэгчид нь компани болон үйлчилгээний талаар тодорхой мэдээлэлтэй болсны дараа найз нөхөд гэр бүлийнхэндээ ярьж өгдөг байна.Энэ өсөлт нь танай хэрэглэгчидийн тоо болон худалдан авалтыг ихэсгэдэг.