Амарын хөөлөнхэй
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Нуруу шаравтар-бор, хажуу цайвар. Биеийн өндөр толгойн уртаас бага зэрэг их. Өсвөр насны загас нь биеийнхээ хажуугаар нарийн хар судалтай байх ба бие гүйцсэн загасанд судал байхгүй. Бие гүйцсэн загасны хайрс захаараа бараан ирмэгтэй. Ам дээд, хөндлөн, маш жижиг. Сахалгүй, хэвлийд хянга байхгүй. Хэвлийн сэлүүр, нурууны сэлүүрийн 1 болон 2 дахь салаалсан гуурсны харалдаа эхлэнэ. Заламгайн өргөс дутуу. Доод уруул нарийн. Хайрс том.
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Агнуурын бус загас. Биеэр жижиг, биеийн урт 8 см хүрнэ. Амарын хөөлөнхэй 2 насандаа бэлгэ боловсорно. Сүрэглэн амьдардаг. Үржил 6 сарын сүүлээс 7 сарын эхэн хүрнэ. Үржлийн атуухын бие бараантан бараг хар өнгөтэй болох ба нүднийх нь доор хурц эвэрлэг товгор үүснэ. Атуу 300-3,000 ширхэг түрс гаргана. Түрс нь уртассан хэлбэртэй, түүний урт ойролцоогоор 1.7-2.0 мм. Aтуух нь түрсээ хамгаалдаг. Гол төлөв ёроолын шавьжийн авгалдай, хөвөгч амьтдаар хооллох ба агнуурын загасны түрсийг иднэ. Өөрөө Амарын цурхай, улаан живэрт, цулбуурт загасны үндсэн тэжээл болдог.
Тогтуун урсгалтай голын элс, шаварлаг ёроол, ургамал бүхий хэсэг, нуурын гүехэн хэсгээр тархан амьдарна.