Амарын цурхай

Ердийн цурхайн биеийн өнгө нь ногоовтор, жижиг зуйван шар толботой байдаг бол Амарын цурхайн нуруу бараан, биеийн хажуу хэвлий цайвар, бөөрөнхий хэлбэрийн том том хар толботой байдаг байна.

Ерөнхий шинж[засварлах | кодоор засварлах]

Бие шувтан урт, суман хэлбэртэй, хүчирхэг шүдтэй. Нуруу бараан, хэвлий цайвар. Биеийн хажуугаар болон толгой дээр бөөрөнхий том хар бараан толботой. Хос бус сэлүүрүүд бараан толбонуудтай. Доод эрүү дээд эрүүг давсан. Нурууны сэлүүр нуруунаас хойш сүвийн сэлүүрийн харалдаа байрлан, нуруунаас хойшилж тогтсон. Заламгайн хавхлаганы дээд хэсэг, шанаа нь хайрсаар хучигдсан. Хэвлийн сэлүүр биеийн дунд хэсэгт хэвлийн доор байрлана.

Биологийн онцлог[засварлах | кодоор засварлах]

Амарын цурхайн биеийн урт 1.2 м, жин 16 кг хүрнэ. Биеийн урт 35.0-42.0 см хүрэхэд 6-7 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 4-р сарын эцэс 5-р сард усны температурын хэмээс хамааран түрсээ ургамалд шахан орхино. Түрс наалдамхай. Атуу 73,000- 236,500 түрс гаргана. Түрсний голч 2.1-2.5 мм. Жилийн бүх улиралд идэвхитэй хооллогч махчин загас.