Jump to content

АНУ-ын иргэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Америкийн иргэн-с чиглүүлэгдэв)
АНУ-ын иргэний паспорт

Америкийн Нэгдсэн Улсын иргэн (англи. citizen; U.S. citizen; American citizen) - АНУ-ын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудаар тус улсад төрсөн болон сүүлд ирээд албан ёсоор иргэншил авч иргэний эрх үүрэг хүлээж тус улсаар хамгаалуулах эрхтэй этгээдийг хэлнэ.

АНУ-д төрөлхийн иргэн

[засварлах | кодоор засварлах]

АНУ-д төрсөн хүүхдүүд (зөвхөн 50 муж, Колумбийн дүүрэг төдийгүй АНУ-ын нутаг дэвсгэрт Пуэрто Рико, Гуам, Хойд Марианы арлууд, АНУ-ын Виржиний арлууд орно) АНУ-ын иргэншлийг төрснийх нь дагуу (гадаадын дипломат ажил эрхэлж байсан ххүмүүсийн хүүхдүүд хамаарахгүй) төрөлхийн иргэн болдог. АНУ-ын хууль тогтоомжид үндэстэн (nationality) буюу иргэн (citizenship) гэсэн ойлголтыг хоорондоо ялгаатай байдаг. Пуэрто-Рико, Гуам, Хойд Марианы арлууд, АНУ-ын Виржиний арлуудын нутаг дэвсгэрийн оршин суугчид нь АНУ-ын үндэстэн бөгөөд АНУ-ын иргэд бөгөөд тус тусын нутаг дэвсгэрийн иргэд юм. Америкийн Самоагийн АНУ-ын нутаг дэвсгэрийн оршин суугчид нь АНУ-ын үндэстэн, Америкийн Самоа улсын иргэд боловч АНУ-ын иргэн биш юм.

Олон эцэг эх, тэр дундаа хууль бусаар ирсэн цагаачид Америкт хүүхэд төрүүлэхээр (монгол хэлээр "аргамжааны хүүхдүүд" гэж нэрлэгддэг) тусгайлан ирдэг байж болзошгүй гэж үздэг тул төрөлхийн иргэний эрхийн тухай хуулийг АНУ-ын иргэд ихэд эсэргүүцдэг. АНУ-ын эрх баригчид хэвлий дэх хүүхдээ Америкийн иргэншил авахын тулд тус улсад ирж байгаа гадаадын эмэгтэйчүүдийн эсрэг тэмцэж байна. 2020 оны 1-р сарын 24-ний өдрөөс эхлэн АНУ-ын хилийн чанд дахь Консулын газрууд гадаадын жирэмсэн эмэгтэйчүүдэд виз олгохоо түр зогсоосон юм.

Гадаадад төрсөн хүүхдийн эцэг эхийнх нь дор хаяж аль нэгэн нь АНУ-ын иргэн бол өргөдөл өгсөний үндсэн дээр төрөлхийн иргэн болж болно. Энэ дүрэм зөвхөн нэг үеийнхэнд хамаардаг байна.

АНУ-ын иргэншил авах тухай

[засварлах | кодоор засварлах]

АНУ-ын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 8-д зааснаар АНУ-ын Конгресст иргэншил авах нэгдсэн дүрэм журам гаргах эрхийг өгсөн. Эдгээр дүрмийг бодитоор хэрэгжүүлэх нь АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны үүрэг юм. 1952 оны АНУ-ын Цагаачлалын болон харьяатын тухай хуулийн дагуу 18 нас хүргэн гадаадын иргэн, хууль ёсны байнгын оршин суух эрхтэй, АНУ-д дор хаяж 5 жил амьдарсан (өргөдөл гаргасан мужид сүүлийн 6 сар байнга амьдарсан байх) бөгөөд өндөр ёс суртахуунтай бөгөөд англи хэлний мэдлэгтэй, АНУ-ын түүх болон америкийн төрийн захиргааны байгууллагуудын талаар зохих мэдлэгтэй, үнэнч шударгаар тангараг өргөхөд бэлэн байгаа бол АНУ-ын иргэн болж болно. АНУ-ын иргэдийн эхнэр буюу нөхөр АНУ-д гурван жил тасралтгүй оршин суусны дараа өргөдөл гаргаж АНУ-ын иргэншил авах боломжтой байдаг байна.

Үнэнч байх тангараг

[засварлах | кодоор засварлах]

АНУ-ын иргэншлийг хүлээн авахдаа заавал шаардлагатай гол зүйл бол Тангараг юм. Тангараг өргөгч шүүх хуралдааны нарийн бичгийн даргын араас энэхүү тангарагыг даган хэлдэг байна. Үүнд:

“Би энэ өдрөөс өмнө харьяат нь байсан гадаадын хаан, эрх мэдэл, төр, бүрэн эрхт байдалд үнэнч байх, үнэнч байхаас бүрмөсөн татгалзаж байгаагаа үүгээр тангараглаж байна; Би Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг гадаад, дотоодын бүх дайснуудын эсрэг дэмжиж, хамгаалах болно; Би АНУ-д үнэнчээр зүтгэх болно; Би хуулинд заасан тохиолдолд зэвсэг барьж, АНУ-ын төлөө тулалдах болно; Би хууль тогтоомжид заасан тохиолдолд АНУ-ын Зэвсэгт хүчинд байлдааны бус алба хаах болно; Би хууль ёсны дагуу иргэний ажил хийх ёстой гэсэн; Би энэ тангаргаа далд санаа зорилгогүйгээр, түүнийг биелүүлэхээс зайлсхийх санаагүйгээр ил тод зарлаж байна. Бурхан надад туслах болно".