Амжилт Кибер Сургууль

Amjilt Cyber School
Амжилт кибер сургууль
Байршил
Map
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо
Солбицол47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278Солбицол: 47°54′30″N 106°55′58″E / 47.90833°N 106.93278°E / 47.90833; 106.93278
Ерөнхий мэдээлэл
Үүсгэн байгуулагдсан2019
Үүсгэн байгуулагчЖ.Шижир
ЗахиралО.Намуун
Анги1-12
Сурагчдын тоо1000 орчим
ХэлМонгол хэл, Англи хэл, Хятад хэл
Вэб сайтamjiltcyber.com

Амжилт кибер сургууль нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Нарны зам дагуу S OUTLETS-ээс зүүн тийш 200м-т байрлах, программ хангамж, график дизайн, англи, хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Монголын ерөнхий боловсролын сургууль юм.

Танилцуулга[засварлах | кодоор засварлах]

2023-2024 оны хичээлийн жилийн байдлаар Амжилт кибер сургууль нь 1-12 дугаар ангидаа 28 бүлэгт 750 гаруй сурагч, 70 гаруй багш ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус сургууль нь нийт 750 сурагчид бүрэн үйлчилж чадах сургалтын байр, цайны газар, мини заал, компьютерын лаборатори, төгөлдөр хуурын кабинет бүхий сургалтын орчинтой. Их наяд төвийн спорт заалыг сургалтдаа ашигладаг.

Олон улсын хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Амжилт кибер сургууль нь сурагчдадаа чанартай боловсрол хүргэх хүрээнд дараах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

  • Harvard University IT programming certificate
  • IELTS, TOEFL хөтөлбөр
  • Олон улсын SAT хөтөлбөр
  • HSK хөтөлбөр

Нэмэлт хөтөлбөр[засварлах | кодоор засварлах]

Амжилт кибер сургууль нь боардинг программ хангамж, график дизайны гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн онцлогт тохирсон дараах нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг:

  • Код кемп хөтөлбөр
  • Дадлагын сурагч хөтөлбөр
  • Shark Tank хөтөлбөр
  • Summer camp хөтөлбөр
  • Winter camp хөтөлбөр

Секц дугуйлан[засварлах | кодоор засварлах]

Амжилт кибер сургууль нь дараах секц дугуйлангуудыг хичээллүүлдэг:

  • Программ хангамж
  • Илтгэх урлаг
  • Мэтгэлцээн
  • Төгөлдөр хуур
  • Шатар, даам
  • Таеквондо
  • EQ
  • Найрал дуу
  • Сагсан бөмбөг
  • Гар бөмбөг
  • Бүжиг
  • Цаасан урлал
  • Сэтгэл зүй
  • Контент хөгжүүлэгч
  • Номын клуб