Амттан
Амттан нь хоолны төгсгөлд иддэг зүйл юм. Ихэвчлэн чихэрлэг амттай хоолноос бүрддэг бөгөөд үүнд бялуу , жигнэмэг , зайрмаг , мөн амттай дарс , ликёр , ундаа зэрэг багтдаг. Зарим соёлд давслаг , амтгүй хоолны дараа чихэрлэг болгон амттан хийдэг. Гэхдээ дэлхийн зарим хэсэгт хоолны төгсгөлд амттан идэх уламжлал байдаггүй. "Амттан" гэдэг нь олон төрлийн чихэрлэг зүйл хамаарах бөгөөд үүнд жигнэмэг , бялуу , кекс , крем , цэлцэгнүүр , зайрмаг , нарийн боов , пирог , пудинг , макарон , чихэрлэг шөл , тарт , жимсний салат гэх мэт багтана ( жимс нь байгалийн чихэрлэг байдаг болохоор амттанд түгээмэл ордог).
Түүхийн хувьд амттан нь зөвхөн дараах хоолнуудаас бүрддэг байсан: шинэхэн , чанасан , нөөцөлсөн , эсвэл хатаасан жимс , самар , бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүн хуурай жигнэмэг , вафль , мөс болон зайрмаг гэх мэт. Гал тогоонд бэлтгэдэг чихэрлэг хоолнууд болох шинэхэн хийсэн нарийн боов , меренг , крем , пудинг , жигнэсэн жимс зэргийг "хөнгөн жууш" (хоолны өмнө иддэг зүйл ) гэж үздэг байсан бөгөөд амттангийн ангилалд багтаагүй байв. Харин 20-р зуунд эдгээр чихэрлэг хоолнууд амттаны төрөлд багтаж эхэлсэн юм