Амьтдын шилжилт
Амьтдын шилжилт
[засварлах | кодоор засварлах]Этологид, амьтдын шилжилт хөдөлгөөн нь амьтдын нэг газраас нөгөө рүү нүүдэг аргуудын нэг юм. Шилжилт хөдөлгөөний зарим аргууд нь өөрөө хөдөлдөг, жишээ нь гүйх, сэлэх, үсрэх, нисэх, дэгдэх, хөөрөх ба гулгах юм. Мөн хүрээлэн буй орчиндоо тээвэрлэлт буюу идэвхигүй шилжилт хөдөлгөөн хийнэ гэж найддаг маш олон амьтдын төрөл байдаг. Жишээ нь, сэлүүрдэх(зарим далайн залхагууд), хуурмаг хөдөлгөөн(аалзнууд), өнхрөх(зарим аалз ба цох) эсвэл бусад амьтдын унах.
Амьтад нь хоол хүнс олох, хээлтэх, өөрт тохирсон бичил амьдрах орчин болон ангуучдаас зугтах гэх мэтийн олон шалтгааны улмаас нүүдэг. Ихэнх амьтдын хувьд, хөдлөх чадвар нь амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд, үр дүнд нь байгалийн шалгарал хөдөлдөг амьд биетүүдийн ашигладаг шилжилтийн арга, механикуудийг үүсгэжээ. Жишээлбэл, хол зайнд аялдаг нүүдлийн амьтад нь(арктикийн терн гэх мэт) ихэвчлэн нэгж зайд маш бага хэмжээний энерги зарцуулах шилжилтийн механизмтай байдаг байхад, нүүдлийн бус амьтад нь ангуучдаас зугтахын тулд байнгын хурдан хөдлөх ёстой тул ер нь илүү их энерги зарцуулдаг ч маш хурдан шилжилт хөдөлгөөн хийдэг.
Амьтдын хөдөлгөөндөө ашигладаг силиа, хөл, далавч, гар, сэрвээ эсвэл сүүл гэх анатомын бүтэцүүд нь заримдаа шилжилтийн эрхтэн эсвэл шилжилтийн бүтэц хэмээн дурдагддаг.