Амэ Юүки хоёр бэлтрэг
Амэ Юки хоёр бэлтрэг | |
---|---|
Амэ Юки хоёр бэлтрэг (Анг. The Wolf Children Ame and Yuki, Япон. おおかみこどもの雨と雪 Ōkami Kodomo no Ame to Yuki) нь 2012 онд Хосода Маморүгийн найруулсан хүүхэлдэйн кино юм. Уг кинонд Хана (Ханá гэж уншина) гэдэг бүсгүй хүн чонод дурладаг. Тэр хүн чоно үхсэний дараа Хана Амэ, Юки хэмээх хоёр чоно хүүхдээ өсгөхөөр хөдөө тосгонд очдог.
Японд 2012 оны 7-р сарын 21-нд, Францад 2012 оны 6-р сарын 25-нд тус тус нээлтээ хийсэн.
Үйл явдал
[засварлах | кодоор засварлах]19 настай оюутан Хана хичээлд нууцаар сууж буй залуутай танилцан дурладаг. Төд удалгүй тэр хоёр үерхэж эхэлдэг. Нэг өдөр тэр залуу өөрийн үнэн төрхөө илчилж өөрийн төрлөөсөө ганц үлдсэн хүн чоно гэдгээ хэлдэг. Тийм байсан ч Хана өөртэй нь нэг гэрт орохыг хүссэнээр тэр хоёр хамт амьдран жилийн дараа Хана жирэмсэн болдог. Хүүхэд нь чоно гарах вий хэмээн эмээж эмнэлэг явж чадахгүй байснаар охин Юкигээ цастай өдөр гэртээ төрүүлдэг. Жилийн дараа дүү Амэ нь нэг бороотой өдөр төрдөг. Амэг төрсний дараа удалгүй өнөө хүн чоно алга болдог бөгөөд Хана хоёр хүүхдээ тэврээд тэр бороотой өдөр эцсээ хүртэл хайсны эцэст шуудууд үхсэн чоныг ТҮК-ийн ажилчид зайлуулж байхыг хардаг. Тэр хүн чоно хүүхдүүдээ хооллохоор ан хийж яваад осолдож амиа алдсан нь энэ байжээ. Энэ золгүй явдлаас хойш Хана хүүхдүүдээ сайн өсгөхөөр сэтгэл шулууддаг.
Гэвч хотод хүүхдүүдээ өсгөх нь туйлын бэрхшээлтэй болохыг Хана ойлгоно. Юки нь байн байн чоно болж хувирна, их дуу чимээ гаргаж хөршүүдийнхээ тайван байдлыг алдагдуулна, Юкиг ульснаас болж байрны эзэндээ амьтан тэжээлээ гэж зэмлүүлнэ, хүүхэд хамгаалахаас вакцинжуулалтад хамрагдсангүй гэнэ. Энэ мэт олон бэрхшээлээс болж хөдөө гарч амьдрахаас шийдэн хүнээс зайдуу уул модондоо ойр нэг хуучирсан бараг үнэгүй шахуу байшинд суухаар болов.