Ангиллын хэлэлцүүлэг:Үндэсний бөх
Эрийн гурван наадам
Эрт дээр үес монголчуудын эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн гол баяр ёслолын нэг нь эрийн гурван наадам юм. Энэ баяр наадмын үед эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Эрийн гурван наадам нь биеийн тамир спортын шинжтэй, зан үйлийн хэлбэртэй, ардын урлагийн зүйлсийг хослуулсан уламжлалт ёслол юм. Ийм бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан тусгай дэг ёсыг баримталж тусгай хувцас өмсгөл хэрэглэ, зан үйлийн хөдөлгөөн хийж, магтаал шүлэг хэлдэг байна. Мөн шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан морьдод уран цэцэн хэллэг бүхий үтэй цол чимэг олгодог байна. Энэ бүхэн нь ард түмний практик болон оюун санаа, уран сайхны хэрэгцээг хослуулсан нийлэг шинжтэйг харуулж байна.
Энэхүү үндэсний уламжлалт баяр наадам олон зуун жилээр уламжлагдан хөгжиж ирэхдээ түүний бүрэлдэхүүн хэлбэр нь бараг өөрчлөгдсөнгүй. Харин ард түмний хүсэл эрмэлзлэлийг татсан сонирхол бүхий үндэсний баяр ёслол болж нийгмийн өргөн давхарга үрийг хамарч уламжилж иржээ. Монголын эрийн гурван наадмын бөхийн барилдаан, сур харвалт, хурдан морины уралдаанд тусгай болзол шаарддаггүй хэн орох гэсэн хүний хүсэлтээр чөлөөтэй оролцуулдаг онцлогтой. Энэ нь тухайн баяр наадмын ардчилсан шинж чанарыг буюу жинхэнэ ард түмний хүсэл зоригийг илэрхийлж ирснийг харуулж байна. Нийгмийн хөгжлийн янз бүрийн шатнаа эрийн гурван наадам нь зан үйл, зөн билэгдэл, наадам цэнгээн, спортын зэрэг зориулалтым олон утгатай байсан боловч цэргийн хүчин чадлыг шалган үзэх, олон ардын санаа сэтгэлийг хөгжөөх, төр улсын сүр хүчийг бадраах утгаар ёслон тэмдэглэх нь илүүтэй байлаа. Эрийн гурван наадам улсын наадам гэж нэрлэж байснаас ч энэ утга тодорхой байна. Мөн зарим үед баяр цэнгэлийн манлай ``дэлгэр дүүьрэн гурван зүйлийг наадам`` гэж нэрлэж байжээ. Мөн манжийн ноёрхлын үед лам хүн бөх барилдаж, сур харваж болохгүй гэх зэрэг хорио цээр гарч байсан нь монголчууд нэг газар олноор цугларан нэгдмэл зохион байгуулалттай болох цэрэг эрсийнх нь хүчин чадал, сүр хүчин өсөх явдлаас манжийн хаан айн болгоомжилж эрийн гурван наадмыг хязгаарлах оролцох хүмүүсийн тоог цөөлөх бодлого явуулж байсны гэрч юм. Гэвч монголын ард түмэн үүнд боогдолгүй уул овоо тахих, шашны баяр ёслол гүйцэтгэх зэргээр ч болов далимдуулан эрийн гурван наадмаа хийсээр ирсэн билээ. Ард түмний дунд хурим хийх, шинэ гэр барих насны ойг тэмдэглэх зэрэг иргэний зарим томхон баяр ёслолын үед морь уралдуулан, бөх барилдуулж, нум сум харвах зэргээр бага шиг наадам хийж байсан нь мөн үүнтэй холбоотой. Эрийн гурван наадмыг уул ус тахих, дайн тулалдаанд мордох, ялаад эргэж ирэх, төрийн тэргүүн суулгах, цагаан сар, томхон хурим найр хийх зэрэг тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан янз бүрийн сар, улиралд хийж байв. Ялангуяа морь уралдах, сур харвах зэрэг нь жилийн аль ч улиралд хамааралтай юм. 16-р зууны үед бичигдсэн бололтой морины шинжийн нэгэн судрын ``Чихэр амт`` гэдэг бүлэгт хурдан морины заслын тухай бичсэн нь ``хаврын цаг дэл дүүрэн, зун цагт салмаалтай, намрын цагт чөмөгтэй, өвлийн цагт өөхөөр уралдвал сайн`` гэж бичсэнээс үзэхэд жилийн дөрвөьн улиралд алинд нь ч ялгалгүй хурдан морь уралдаж байсныг гэрчилнэ. Гэвч байгаль дэлхийн ургамал ногоо жигдэрч мал сүрэг тарга хүчээ аван сүү цагаан идээ дэлгэрч хүний сэтгэл тэнийсэн зуны сард эрийн гурван наадам хийх нь олонтаа байлаа. Долоон хошуу наадмын үеэс улс хотлоороо урин дэлгэр цагийн үр шимийг амссан малчны амьдралын хамгийн тэнүүн цаг зуны сард газар газраас нэг дор цугларан наадам хийдэг болсон билээ. Нүүдэлч малчны амьдралд хаврын ажлын мөчлөг дуусч хүйтэн өвөлд бэлтгэх намрын ажилд эхлэхийн завсар чөлөөнд өргөн дэлгэр цагийн баяр эрийн гурван наадам хийх нь хамгийн тохиромжтой юм. 1921 оноос хойш жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Ардын Хувьсгалын ялалгтын өдрийг ёслон тэмдэглэж улсын баяр наадмыг хийх болсон нь зөвхөн цаг улирлын хувьд төдийгүй тэмдэглэлт үйл явдлын хувьд ч бүх ардын сэтгэлд нийцтэй бөгөөд ийнхүү үндэсний баяр наадам шинэ агуулгаар баяжиж төр улсын их ёсгол болжээ. Мөн зөвхөн хурдан морь, хүчит бөх, мэргэн харваа гол цөм нь болсон хэвээр боловч орчин цагийн дэлхий нийтийн спортын төрөл бүрийн тэмцээн наадмын үед зохиогдох болсон нь агуулга хэлбэрийг баяжуулан шинэчилж байна.
Эх сурвалж: Х.Сампилдэндэв Н.Уртнасан Т.Дорждагва Монгол зан үйл, баяр ёслолын товчоон номноос.
Start a discussion about Ангилал:Үндэсний бөх
Talk pages are where people discuss how to make content on Википедиа the best that it can be. You can use this page to start a discussion with others about how to improve Ангилал:Үндэсний бөх.