Антипротон
Антипротон Антипротон бол Антиматтерийн өчүүхэн хэсэг юм. Тэд сөрөг цэнэгтэй бас устөрөгч атомын цөмтэй. Шинжлэх ухааны судалгаанаас олдсон тул онол төдий биш. Тэд энгийн протонуудтай мөргөлдөх үедээ устаж их хэмжээний энергийг ялгаруулдаг. Үнэндээ, антипротон нь протонтой ижил масстай,сөрөг цэнэгтэй агаад эсрэг чиглэлд татагддаг. Энэ бол протоны эсрэг бөөмс юм. Антипротоныг анх 1955 онд Эмилио сегре ,Оун Чемберлен(Тэд 1959 онд Физикийн Нобелийн шагнал хүртсэн) болон хамтран ажиллагсад нь Беркли дэх Калифорнийн их сургууль дээр протоны синхротроноос зэс байг өндөр хэмжээний хүчдэлээр бөмбөгдсөнөөр анх үйлдвэрлэж, нээж байжээ. Антипротон нь 1930-аад оны эхээр танигдсан авч нээлт нь өндөр энергийн хурдасгуур технологийг 6 тэрбум электрон вольтод хүрэх чадамжтай болтол хүлээх хэрэгтэй болж байжээ. Антипротон болон протоны мөргөлдөөнөөр тэд харилцан бие биенээ устгаж, оронд нь цэнэгээр эсрэг нейтрон-нейтрон үүсгэгдэж болно.