Jump to content

Ан-2

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ан-2
[[Зураг:
МИАТ-ийн АН-2 Буянт-Ухаа онгоцны буудалт
МИАТ-ийн АН-2 Буянт-Ухаа онгоцны буудалт
|300px|center|alt=]]
Үүрэг/төрөл
Үйлдвэрлэгч Антонов
Хонду Агаарын Аж Үйлдвэрийн Групп
ВСК ПЗЛ-Мьелец
Шижяжуан[1]
Зохион бүтээгч Олег Антонов
Анхны нислэг 1947 оны 8 сарын 31[2]
Статус Хятадад Шижяжуан Y-5 нэрээр үйлдвэрлэж байж магадгүй[3]
Гол хэрэглэгчид Зөвлөлт Холбоот Улс
Хойд Солонгос
Хятад
өөр олон орон
Үйлдвэрлэгдсэн 1947–2002
Үйлдвэрлэсэн тоо 18,000+[1]
Хувилбарууд Ан-3

Антонов Ан-2 нэг хөдөлгүүртэй биплан төрлийн энэ онгоцыг ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1946 онд зохион бүтээсэн. Монгол улсад 1956 оноос хойш нийтдээ 90 гаруй онгоц Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд хүлээн авч ой хээрийн түймэр, цас зуд зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэт өргөн ашигласанаар ард иргэд онгоцны өнгө болон хаана ч буух чадварыг нь үнэлж "царцаа ногоон онгоц" хэмээн нэрлэж хэвшжээ.

Ан-2 онгоцыг ЗХУ, Польшид үйлдвэрлэж байсан бөгөөд Хятадад үйлдвэрлэсээр байна. Нийтдээ 18 мянга гаруй Ан-2 үйлдвэрлэсэн. Дэлхийн 26 оронд экспортолсон. Ан-3 онгоц гарч ирэхээс өмнө энэ нь дэлхийн хамгийн том нэг хөдөлгүүртэй давхар далавчтай онгоц байв. 70 гаруй жил үйлдвэрлэгдсэн дэлхийн цорын ганц нисэх онгоцоор Гиннесийн амжилтын номонд бичигджээ.

Ан-2 анх зохион бүтээгдэхдээ тагнуулын хөнгөн бөмбөгдөгч /тэр дундаа артиллерийн галыг чиглүүлэх/, цэргийн тээврийн буюу хорлон сүйтгэх-десантын жижиг бүлгийг дайсны ар талд хаях, шархтан зөөвөрлөх зориулалттайгаар боловсруулагдаж анх 1941 онд ЗХУ-ын цэргийн аж үйлдвэрийн комисст төсөл нь танилцуулагдсан боловч 300 км/ц-аас бага хурдтай тул зенитийн гал болон сөнөөгч онгоцны дайралтанд хялбархан өртөх бай болно гэсэн шалтгаанаар хассан байна. 1947 онд зохион бүтээгдсэнээс хойш үйлдвэрлэгдсэн тоогоор рекорд амжилт тогтоогдсон онгоц юм.

1947 оны 8-р сарын 31-нд туршилтын нисгэгч П.Н.Володин анх СХА нэртэй анхны Ан-2-ыг тэнгэрт хөөргөсөн байна. Онгоц 1200 метрийн өндөрт хоёр том тойрог хийж, 30 минут ниссэний дараа газарджээ.

Цэрэг дайны зорилгоор ашиглагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
  • Солонгосын дайн (1950—1953) шархтан,зэр зэвсэг зөөвөрлөх
  • Унгарт гарсан 1956 оны бослогыг дарахад бууж өгөхийг шаардсан ухуулах хуудас агаараас цацаж хаях
  • Вьетнамын дайн (1959—1975) шархтан, зэр зэвсэг зөөвөрлөх зарим тохиолдолд тагнуулын болон бөмбөгдөлт /1974 онд Тонкины буланд Вьетнамын 4 Ан-2 онгоц АНУ-ын десантын 1 хөлгийг живүүлж, харуулын 1 хөлөг онгоцыг гэмтээхэд ашигласан/.
  • Никарагуагийн иргэний дайн шархтан, зэр зэвсэг зөөвөрлөх
  • Афганистаны дайн (1979—1989) шархтан, зэр зэвсэг зөөвөрлөх, тагнуулын
  • Чеченийн 1 дүгээр дайн чеченийн босогч-зэвсэгт бүлэглэлүүд, шархтан, зэр зэвсэг зөөвөрлөхөд ашиглаж байсан учир ОХУ-ын нисэх хүчин буудал дээр нь устгасан.
  • Югославын дайн (1991) шархтан, зэр зэвсэг зөөвөрлөхөд ашиглаж байсан ба Босни сербүүд уг онгоцыг устгахын тулд 16 пуужин харваж байсан гэдэг.

Үзүүлэлтүүд (AН-2)

[засварлах | кодоор засварлах]

Ерөнхий шинж чанар Багийн бүрэлдэхүүн: •1-2 Хүчин чадал: 12 зорчигч / 2,140 кг (4,718 фунт) •Урт: 12.4 м (40 фут 8 инч) •Дээд далавчны өргөн: 18.2 м (59 фут 9 инч) •Доод далавчны өргөн: 14.2 м (46 фут 7 инч) •Өндөр: 4.1 м (13 фут 5 инч) •Далавчны талбай: 71.52 м2 (769.8 кв фут) •Агаарын хальс: TsAGI R-11 (14%)[60] •Хоосон жин: 3,300 кг (7,275 фунт) •Нийт жин: 5,440 кг (11,993 фунт) •Шатахууны багтаамж: 1,200 л (320 US гал; 260 имп. гал) •Цахилгаан станц: 1 × Швецовын ASH-62IR 9 цилиндртэй агаар хөргөлттэй радиаль поршений хөдөлгүүр, 750 кВт (1010 морины хүчтэй) • Сэнс: 4 иртэй тогтмол хурдтай сэнс •Гүйцэтгэлын Хамгийн дээд хурд: 258 км/цаг (160 миль, 139 кн) •Далайн хурд: 190 км/цаг (120 миль, 100 кн) •Зогсоолын хурд: 50 км/цаг (31 миль, 27 кн) орчим • Хамрах хүрээ: 845 км (525 миль, 456 нми) •Үйлчилгээний тааз: 4,500 м (14,800 фут) •Авирах хурд: 3.5 м/с (690 фут/мин) •Хүч/масс: 0.136 кВт/кг (0.083 морины хүч/фунт) •Шатахууны зарцуулалт: 185–200 л/ц (49–53 гал/цаг; 41–44 им галл/)


 Commons: Antonov An-2 – Викимедиа зургийн сан
  1. 1.0 1.1 Гордон, Ефим & Комиссаров, Дмитрий. “Antonov An-2”. Midland. Hinkley. 2004. ISBN 1-85780-162-8
  2. Sharpe, Michael. Biplanes, Triplanes, and Seaplanes, pg.32. London, England: Friedman/Fairfax Books, 2000. ISBN 1-58663-300-7.
  3. Гордон, Ефим & Комиссаров, Дмитрий. "Chinese Aircraft". Hikoki Publications. Manchester. 2008. ISBN 978-1-902109-04-6