Ан-24

Ан-24
Полёт айрлайнес компаний Ан-24 онгоц нислэгт
Үүрэг/төрөл Тээврийн нисэх онгоц
Үйлдвэрлэгч Антонов
Анхны нислэг 1959 оны 10 сарын 29[1]
Танилцуулагдсан 1962
Статус Идэвхтэй ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Аэрофлот
Зөвлөлтийн нисэх хүчин
АЧА-ийн нисэх хүчин
Үйлдвэрлэгдсэн 1959–1979
Үйлдвэрлэсэн тоо 1,367 (Хятадын Y7-г оролцуулаад)[1]
Хувилбарууд Ан-26
Ан-30
Ан-32
Сайжирсан загвар Шянь Y-7

Ан-24- Бага болон дунд зайнд нисэх зориулалттай, хоёр хөдөлгүүртэй, турбо сэнст, 44 хүний суудалтай зорчигч болон ачаа тээврийн нисэх онгоцыг ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1957 онд зохион бүтээжээ.

Энэ онгоцыг 1959-1979 он хүртэл нийт 1367 ширхэгийг үйлдвэрлэсэн байна.

Ан-24 онгоцоор анх 1959 оны 10 дугаар сарын 20-нд Г.Лысенко гэж туршигч-нисгэгчийг баг нислэг үйлдсэн байна. 1961 онд үйлдвэрийн болон улсын туршилтууд хийж байжээ. 1962 оны эхээр Киев хотын № 473 үйлдвэр дээр анх олноор үйлдвэрлэж эхэлсэн байна. 1962 оны 9 дүгээр сард зорчигчидтой техникийн нислэг үйлдсэн бөгөөд мөн оны 10 дугаар сарын 31-нд Киев-Херсон чиглэлд тус онгоцыг ашиглаж эхэлжээ.

ЗХУ-ын үед Ан-24 хамгийн их хэрэгцээт онгоц байсан бөгөөд ЗХУ-ын нийт зорчигдын 3/1-ийг тээвэрлэдэг байсан. Монгол улсад мөн энэ онгоц хөдөө орон нутагт өргөн хэрэглэддэг байсан. Их хэрэгцээтэй байсан шалтгаан нь тус онгоц жижиг нисэх онгоцны буудалд бууж чаддаг бөгөөд шороон хөрсөн дээр буух боломжтой байсанд учир байжээ.

Техникийн үзүүлэлтүүд:
  • Экипаж: 3—5 хүн
  • Зорчигчийн багтаамж: 48—52 хүн
  • Даац: 6500 кг
  • Урт: 23,53 м
  • Далавчны урт: 29,20 м
  • Өндөр: 8,32 м
  • Далавчны эзэлхүүн: 74,98 м²
  • Хоосон жин: 13 350 кг
  • Хөөрөх дундаж жин: 21 000 кг
  • Баканд буй түлшний жин: 4850 кг
  • Хөдөлгүүрний хүчин чадал: 2 × 2550 (2 × 1876)
  • Агаарын сэнс: АВ-72
  • Сэнсний диаметр: 3,90 м
Нислэгийн үзүүлэлтүүд:
  • Хурдны боломжит дээд үзүүлэлт: 460 км/ц
  • Дээд хурд: 540 км/ч
  • Дундаж хурд: 460 км/ч (6000 метрийн өндөрт)
  • Буух хурд : 191 км/ч (жин - 21 000 кг)
  • Нислэгийн дундаж алслагдсан зай: 1850 км
  • Нислэгийн өндөрийн дээд хэмжээ: 7700 м
  • Хөөрөх хурд: 5—15 м/с
  • Хөөрөхөд шаардагдах замын урт: нийт жин 21 000 кг, ИВПП: — 1000 м
  • Буухад шаардлагатай замын урт: нийт жин 20 000 кг — 580 м


Цахим холбоос

 Commons: Антонов Ан-24 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Гордон, Ефим. Комиссаров, Дмитрий & Сергей. “Antonov's Turboprop Twins”. Hinkley. Midland. 2003. ISBN 1-85780-153-9