Апелла

Апелла нь (Англи хэл:apella) Эртний Спартын төрийн эрх барих дээд байгууллага, Грекийн бусад хотуудын Экклесиатай төстэй чуулган. Апеллагийн сар бүрийн хуралдаанд 30-аас дээш насны иргэд санаачлах эрхгүйгээр оролцдог байжээ. Шинэ санаа, санаачлага нь зөвхөн Эфорууд ба Герусиа нараар дамжуулан хэлэлцүүлэгддэг байжээ. Санал хураалгахдаа хашгирч илэрхийлдэг байв. Энэ чуулганаар гэрээ хэлэлцээр, дайн, залгамжлалын талаар хэлэлцэж, цэргийн захирагч, ахлагч болон эфоруудыг сонгож, хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцдэг байв.

Лавлах[засварлах | кодоор засварлах]

  • G. Gilbert, Constitutional Antiquities of Sparta and Athens (Eng, trans., 1895), pp. 49 ff.
  • Studien zur altspartanischen Geschichte (Göttingen, 1872), pp. 131 ff.
  • G. F. Schömann, Antiquities of Greece: The State (Eng. trans., 1880), pp. 234 ff.
  • De ecclesiis Lacedaemoniorum (Griefswald, 1836) [=Opusc. academ. i. pp. 87 ff.]
  • C. O. Müller, History and Antiquities of the Doric Race (Eng. trans., 2nd ed. 1839), book iii. ch. 5, §§ 8-10
  • Georg Busolt, Die griechischen Staats- und Rechtsaltertümer, 1887 (in Iwan Müller's Handbuch der klassischen Altertumsiuissenschaft, iv. 1), § 90
  • Griechische Geschichte (2nd ed.), i. p. 552 ff.