Аравт

АРАВТ хамтлаг нь 2014 оны 8-р сард анх байгуулагдаж байсан. Тэдний хамгийн анх 2014 оны 8 сарын 23 нд UB PALACE ROYAL танхимд болсон "NOISE METAL FEST 2014" наадамд оролцож өөрсдийн 7 уран бүтээл тоглосон байдаг. Аравт нь хамтлагийн гол баримталж тоглодог дууны агуулга, үзэл суртал бол эрэмгий дайчин, нүүдэлчин ахуйн соёл, Монголын түүх, дайн тулаан, Монголын түүхэн үйл явдлууд юм. Дэлхийд нэгэнт байр сууриа эзэлсэн метал хөгжмийн урсгалыг монгол дууны үгтэйгээр, Монголжсон аялгуу оруулж тоглосон анхны хамтлаг юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эхлэл (2014)[засварлах | кодоор засварлах]

2014 оны зун Монголд анхны метал фестивал болох NOISE METAL FEST тоглолт болох зар гарсан. Үүнтэй холбоотойгоор тухайн үед хөнгөн урсгалаар тоглодог байсан хамтлаг гитарчин Ч.Алтантөгс болон дуучин Л.Нямдорж нарыг хамтлагтаа элсүүлж метал хөгжим тоглохоор бэлдэж эхэлсэн байдаг. Тухайн үед Ч.Алтантөгс ийн өмнөх хамтлагтайгаа тоглохоор бичиж бэлэн болгосон боловч тоглогдож байгаагүй дуунуудаар бэлтгэл хийж эхэлсэн. Хамтлаг нь эхэн үедээ Англи хэл дээр дууны үгээ бичиж дуулдаг байсан бол 2015 оноос Монгол хэлээр дууны шүлгээ бичиж дуулах болсон. Тухайн үед хараахан нэрээ өгч амжаагүй байсан ба анхны тайзан дээрээ Сартуул хэмээх нэртэй тоглож байсан. Хамтлагт Сартуул овогтой хамааралтай хүн нэг ч байгаагүй бөгөөд Монголын эзэнт гүрэний нэгэн овог аймагын нэр гэсэн утгаар тухайн нэрийг сонгож байсан юм. Ийнхүү Сартуул нэртэйгээр анхны тоглолт болох NOISE METAL FEST 2014 наадамт оролцсоны дарааагаар хамтлагын нэрийг албан ёсоор АРАВТ болгож сольсон.

Анхны студийн бичлэг (2015)[засварлах | кодоор засварлах]

Аравт хамтлаг нь байгуулагдсанаа хойш жил орчим бэлтгэл хийсний дараа 2015 оны 6-р сард өөрсдийн анхны цомгоо гаргахаар ажиллаж эхэлсэн. Уг цомгоо өөрсдийн анхны дуу болох Нүүдлийн дайчид хэмээх дуугаар нэрлэж нийт 10 дууг энэхүү цомогт зориулан бүтээсэн. Энэхүү цомог нь Аравт хамтлагийн анхны цомог бөгөөд арав гэсэн тоог билэгдэж 10 дахь дуу дээрээ Монголд тухайн үед уран бүтээл гаргаж байсан 9 хамтлагийн дуучдыг урьж хамтран дуулсан байдаг. Энэхүү Бид Монгол хэмээх дуу нь Монголд төдийгүй хаана ч 10 метал хамтлагийн дуучин хамтран нэг дууг дуулсан гэдгээрээ маш онцлог уран бүтээл болсон байдаг.


Анхны тоглолт (2015)[засварлах | кодоор засварлах]

2015 оны 10 дугаар сарын 1-нд хамтлагийн анхны цомог болох Нүүдлийн дайчид хэвлэгдэн ирсэн байдаг. Аравт хамтлаг нь энэхүү баяраа тэмдэглэхээр 2015 оны 10 дугаар сарын 10-нд BLUE SKY TOWER -ийн VEGAS CLUB -т өөрсдийн анхны тоглолтоо хийсэн. Уг тоглолт нь 2 хэсгээс бүрдсэн байсан ба эхний хэсэгт дан амьд хөгжим, 2-р хэсэгт ардын хөгжим буюу Морин хууртай тоглосон. Энэхүү тоглолтод Growl of Clown Хос Сүх Metronome Нисванис зэрэг хамтлагууд ирж баяр хүргэн өөрсдийн уран бүтээлээ тоглосон байдаг ба тоглолтын дууны инженерээр Sound Engeneer Wovka /Болор-эрдэнэ/ ажилласан байдаг.

Хоёр дахь цомог (2017)[засварлах | кодоор засварлах]

Аравт хамтлаг нь 2 дахь цомогоо нийт 8 дуутай гаргахаар 2017 онд ажиллаж эхэлсэн байдаг ба тухайн цомогт монголын эртний уламжлалт язгуур урлаг болох морин хуур болон уртын дууг ашигласан уран бүтээл оруулж өгсөн. Хоёр дахь цомогоо Гүрэн гэж нэрэлсэн бөгөөд энэхүү цомогийн гол утга агуулга нь монголын түүх, дайн тулааны тухай өгүүлэх юм. Гүрэн цомог нь 10 track 8 дуутайгаар 2017 оны 12 дугаар сарын 21-нд хэвлэгдэн ирсэн. Шинэ цомог хэвлэгдэн ирсэн өдөр буюу 2017-12-21 өдөр Аравт хамтлаг нь ИХ МОНГОЛ хэмээх газарт өөрсдийн шинэ цомогийн баярын жижиг тоглолт хийж байсан.

5 жилийн ойн тоглолт[засварлах | кодоор засварлах]

|alt=|thumb|Orgil]] Аравт хамтлаг нь 2019 оны 10-р сарын 10-ны өдөр хамтлагийн таван жилийн ойн баярыг The Corporate Hotel and Convention Centre -т хийсэн бөгөөд Монголдоо хамгийн анх удаа утсан хөгжмийн оркестротой хамтран метал хөгжмийн тоглолт хийсэн. Энэхүү тоглолтод Нүүдлийн дайчид болон Гүрэн хэмээх 2 цомгийн дуунуудаас болон удахгүй шинээр хэвлэгдэх 3 дахь шинэ цомгийн дуунуудаасаа тоглож сонирхуулсан байдаг.


Цомог[засварлах | кодоор засварлах]

  • Нүүдлийн дайчид (2015)
  • Гүрэн (2017)

Гишүүд[засварлах | кодоор засварлах]

Current
Former
  • Баттөр − гитар (2014–2017)
  • Болорсүх − Аргил гитар (2014–2019)


Timeline[засварлах | кодоор засварлах]

Оролцсон тоглолтууд[засварлах | кодоор засварлах]

  • 2014 оны 8 сарын 23 нд анх UB PALACE ROYAL танхимд болсон "NOISE METAL FEST 2014" оролцож өөрсдийн 7 уран бүтээл тоглосон.

Оролцсон хамтлагууд: Аясын салхи, Аравт, Нисванис, Монгол, Есөн-эрдэнэ, Аадар, White shadow, Silent scream, Crowl of clown, Zev.s, Аадар

  • 2014 оны 10-р сард хорооллын RIVET PUB –д болсон Аясын салхи хамтлагийн дуучин Энх-Тэгшийн  Зартай алуурчид номын нээлтэд оролцож өөрсдийн 6 уран бүтээлээ тоглосон.

Оролцсон хамтлагууд: Аясын салхи, Аравт.

  • 2015 оны 1 сарын 17-нд UB PALACE   X-TREME CLUB-т болсон Metronome Static-x tribute тоглолтонд оролцож өөрсдийн 5 уран бүтээлээ тоглосон.

Оролцсон хамтлагууд: Purgatory Destroyers, Growl of Clown, Motor-way, Аравт, Metronome

  • 2015 оны 2 сарын 21 нд Туушин компанийн хойно байрлах SORT CLUB-т болсон Death and Thrash - 2 Хос Сүх хамтлагийн тоглолтонд өөрсдийн 5 уран бүтээлээ тоглосон.

Оролцсон хамтлагууд: Хос сүх, Аравт.

  • 2015 оны 3 сарын 14-нд Хорооллын Melange lounge-д болсон WAKE UP !!! METAL LIVE CONCERT тоглолтонд өөрсдийн 4 уран бүтээлээр оролцсон.

Оролцсон хамтлагууд: Purgatory Destroyers, Growl of Clown, Аравт.

  • 2015 оны 4-р сарын 9-нд NORTHLAND FUNCTION HOUSE -д болсон 19 дэх удаагаа зохиогдож байгаа "НИС НИС ФЕСТ 2015"  тоглолтонд өөрсдийн 6 уран бүтээлээр оролцсон бөгөөд энэ үеэс анх удаагаа тайзан дээр BACKGROUND хөгжим буюу SEQUENCER ашигласан.

Оролцсон хамтлагууд: Нисванис, Хос Сүх, Аравт, Лемонс, Rec on, Mohanic, Growl of Clown, Silent Scream,     Purgatory Destroyers.

  • 2015 оны 4-р сарын 14 нд  МҮОНРТВ-ийн Stud-600  "Уулзах цаг" шууд нэвтрүүлэгт МУГЖ дуучин Сарантуяагийн уран бүтээл болох  Хавар, Бороо,Тэр өдөр,Учирлын блюз,Миний дуу зэрэг 5 дууны хөгжмийг тоглосон.  

Оролцсон уран бүтээлчид: Даралтат хөгжимчин Ариунаа, Залуу дуучин Оюундарь, Аравт хамтлаг, МУГЖ    дуучин Сарантуяа, МУГЖ дуучин Дашдондог

  • 2015 оны 4-р сарын 18-нд CENTRO NIGTH CLUB-д болсон Conquest For Death (from USA) хамтлагийн  тоглолтонд оролцож өөрсдийн 6 уран бүтээлээс сонирхуулав.

Оролцсон хамтлагууд: Хос Сүх, Growl of Clown, Аравт, Аясын Салхи,Rec on, Conquest For Death.

  • 2015 оны 6-р сарын 26-нд NORTHLAND FUNCTION HOUSE -д болсон МАХАН ОВОО метал тоглолтонд өөрсдийн 6 уран бүтээлээ тоглов.
  • Оролцсон хамтлагууд: Хос сүх, Аравт, Ixora, Silent scream
  • 2015 оны 6-р сарын 27-нд Монгол Шилтгээнд болсон PLAYTIME 2015 наадамд оролцов.
  • 2015 оны 9-р сарын 3-ны өдөр Нүүдлийн дайчид цомгын бичлэг бүрэн дуусав.
  • 2015 оны 9-р сарын 14-нөөс 9-р сарын 18 хүртэл Монголын Үндэсний Телевизийн дэргэдэх P3 Радио гоор 5 өдрийн турш хамтлагийн гишүүд ээлжээр оройн хөтөлбөр хөтлөв.
  • 2015 оны 9-р сарын 26-нд OTV телевизээр Амралтын өдөрийн өглөөний шууд нэвтрүүлгээр оролцож өөрсдийн ӨЧИЛ, ДАЙНЫ ГАЛ хэмээх 2 уран бүтээлээ тоглосон.
  • 2015 оны 9-р сарын 29-нд ETV телевизийн OPEN HOUSE нэвтрүүлгээр LORD, Дуучин Хишигээ, Энхтайван хамтлаг болон Бид 3-ын болзоо киноны уран бүтээлчидтэй хамт оролцож Өчил дуугаа тоголсон.
  • 2015 оны 10-р сарын 1-нд Монгол Шуудан байр буюу "Мэдээлэл Холбооны Сүлжээ Компани" -ийн байрны нүүрэн талаас 104m2 хэмжээтэй Нүүдлийн дайчид тоглолтын зурган рекламыг 10 сарын 13 хүртэл өлгөв.
  • 2015 оны 10-р сарын 1-нд буюу Нүүдлийн дайчид тоглолтоос 10 хоногийн өмнө АРАВТ-НҮҮДЛИЙН ДАЙЧИД цомог хэвлэлтээс ирэв.
  • 2015 оны 10-р сарын 3 -нд TM телевизийн амралтын хөтөлбөрөөр тоглолт болон CD ний тухай ярилцлагад оров.
  • 2015 оны 10-р сарын 6-нд Нүүдлийн дайчид цомог маань Hi Fi Records оор худалдаанд гарав.
  • 2015 оны 10-р сарын 8-нд Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр шууд нэвтрүүлэгт оров.
  • 2015 оны 10-р сарын 10-нд Blue Sky Tower ийн Vegas club -т Аравт хамтлагын анхны бие даасан Нүүдлийн дайчид тоглолт маш амжилттайгаар болов. Тоглолтонд Хос Сүх, Growl of Clown, Metronome, Nisvanis хамтлагууд ирж өөрсдийн уран бүтээлээс сонирхуулав.
  • 2015-оны 10-р сарын 19-нд МҮОНРТ-ийн HI FI RECORDS той хамтарч хийж буй нэвтрүүлэгт ярилцлага өгөв. /2015-10-19 байдлаар Нүүдлийн дайчид цомог сүүлийн долоо хоногийн үндэсний шилдэг 20 цомогийн 8-р байранд жагсаж байна./
  • 2015-оны 10-р сарын 27-нд TV9 телевизийн Үдшийн Аялгуу нэвтрүүлгээр Төгсөө, Үнэнхүү -ийн хамт оролцож  Аравт болон NOISE METAL FEST-2015 тухай ярилцлага өгөв.
  • 2015-оны 11-р сарын 07-нд ETV OPEN HOUSE нэвтрүүлгээр оролцож NOISE METAL FEST-2015 тухай ярилцлага өгөв. Андгай болон Дайны гал хэмээх 2 уран бүтээлээ тоглож сонирхуулав. Хамт нэвтрүүлгээр орсон хамтлаг дуучид: Үнэнхүү, Аясын салхи Andy, Nisvanis Амгаа, Метрономе Даагий, Growl of Crown, Purgatory Destroyers, Silent Scream, Аравт, Motorway..
  • 2015- оны 11-р сарын 11-нд Аравт хамтлаг нь NOISE METAL FEST-2015 оролцож өөрсдийн 9 уран бүтээлийг сонирхуулав. Энэхүү тоглолтонд 12 хүний бүрэлдхүүнтэй утсан хөгжимчидтэй хамтран 5 дуу тоглов.

Оролцсон хамтлагууд: Silent Scream, Growl of Clown, Purgatory Destroyers, Motorway, Bulsara, Хос Сүх, Аравт, Defiled /Japan/, Нисванис.

  • 2016 оны 1 сарын 3-нд Монголын "Рок попын шинэ жил"-д оролцож өөрсдийн 3 уран бүтээлээ тоглов.
  • 2016 оны 4-р сарын 9-нд НИС НИС ФЕСТ 2016 тоглолтонд оролцож өөрсдийн 5 уран бүтээлээ тоглов. НИС НИС ФЕСТ 2016 буюу Нисванис хамтлагын 20 жилийн ойн баярт Харанга, Хурд, Нисванис, Лемонс, Шөнийн галт тэрэг зэрэг 20 гаруй хамтлаг оролцов.
  • 2016 оны 5-р сарын 13-нд Өвөрмонголын Есөн эрдэнэ хамтлагийн тоглолтонд оролцож өөрсдийн 10 уран бүтээлээ тоглов.
  • 2016 оны 6 сарын 26нд буюу Playtime 2016 наадмын 3 дахь өдөрийн орой өөрсдийн 11 дуугаа тоглов. Энэ жилийн playtime наадам маань 3 өдөр болсоноороо маш онцлог байлаа.
  • 2016 оны 7-р сарын 17 Өвөрмонголын Бугат хотын Баян овооны наадамд оролцов. Уран нугаралт, уртын дуу, загварын үзүүлбэр, S4 хамтлаг, Сэрчмаа гэх мэт уран бүтээлчидтэй хамтран тоглосон. Энэхүү тоглолтонд оролцсоноороо метал хамтлаг олон нийтийн үйл ажиллагаанд урлагын олон төрлийн хөтөлбөртэй commercial төрлийн тоглолтонд анх удаагаа орж буйгаараа онцлогтой.
  • 2016 оны 9-р сарын 23-24 нд SS Club т болсон NOISE2016 фестивалд оролцож өөрсдийн 12 дуугаа тоглосон. Энэ жил Noise Metal Fest 2 өдөр болсоноороо онцлогтой. Тус Фестэд Хурд, Аясын салхи, Метрономе, Нисванис, Аравт, FEAR, Growl of Crown, Bulsara, Motorway, Silent Scream, Break the cycle, болон гаднаас зочин хамтлаг болон ирсэн Hitobashira, Desecravity, Sete Star Seft, Inner missing гэх хамтлагууд оролцсон болно.

·       2016 оны 11-р сарын 11-нд SPREE  Club-д Бразилийн Neuroticos хамтлагийн Азийн аялан тоглолтын хүрээнд Улаанбаатар хотноо тоглосон тоглолтонд оролцов. Уг тоглолтонд Neuroticos болон Аравт хамтлагууд оролцов.

·       2017 оны 3 сарын 28 ны өдөр GANDAN LIVE HOUSE- д  Герман Улсын Defeated Sanity Хамтлагийн Азийн аялан тоглолтонд  Defeated Sanity болон Аравт, Growl Of Clown хамтлагууд оролцов.

·       2017 оны 4-р сарын 9 нд UB PALACE-ийн ROYAL танхимд  Жил бүр зохион байгуулагддаг NIS NIS FEST 2017 буюу  21 дэх жилдээ зохиогдож буй  NISVANIS хамтлагын тоглолтонд Something's brewing, Gaz 21, The lemons, Black zip, Recon, Break the cycle, Aravt , Growl of crown, Motorway, Nisvanis зэрэг хамтлагууд оролцов.

·       2017 оны 04-р сарын 29 нд болох Korea Улсын Seoul хотын Dream Hall-д  зохиогдох Downfall Fest 2017-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор уригдсан боловч Монгол Солонгос Улсын хоорондын визний асуудлаас болж хойшлогдсон.

·       2017 оны 6-р сарын 9-нд Монголын МотоФест нээлтийн үйл ажиллагаа дээр тоглов.

·       2017 оны 12-р сарын 21-нд өөрсдийн 2 дахь цомог болох “ГҮРЭН” нээлтийн баярыг Их монгол ресторанд хийв.Тоглолтонд урилгаар Нисванис хамтлаг ирж тоглов.

·       2018 оны 1-р сарын 13-нд Noise Promotion-оос зохион байгуулсан HYPOCRISY COVER NIGHT тоглолт “Дээврийн хөндий”-д болов. Уг тоглолтонд Noise cover band, Break the cycle, Аравт хамтлагууд тоглов.

·       2018 оны 3-р сарын 9-нд Victory Center-т болсон Монголын цахилгаан холбоо компанийн баярт өөрсдийн 2 уран бүтээлээ тоглов

·       2018 оны 4-р сарын 7-ны өдөр UB PALACE-ийн ROYAL танхимд Жил бүр зохион байгуулагддаг NIS NIS FEST 2018 буюу  22 дэх жилдээ зохиогдож буй  NISVANIS хамтлагын тоглолтонд оролцов. Аравт хамтлаг нь өөрсдийн уран бүтээлийг уртын дуучны хамт тоглож үзүүлсэнээр онцлог тоглолт болов.

·       2018 оны 7-р сарын 6-9 өдрүүдэд зохиогдсон PLAY TIME 2018 олон улсын фестивалын 3 дахь өдөр өөрсдийнхөө тоглолтыг сонирхуулав.

·       2018 оны 7-р сарын 13-14 өдрүүдэд Оросын холбооны улсын Эрхүү хотноо зохион байгуулагдсан Олон улсын METAL HAIL FEST наадамд эхний HEAD LINER буюу хамгийн гол зочин хамтлагаар оролцож өөрсдийн тоглолтын үзүүлэв.

·       2018 оны 9-р сарын 21-22 өдрүүдэд AMRITA CLUB-д зохиогдсон олон улсын NOISE METAL FEST-д оролцов. Анх удаа тайзан дээр монголын 10 хамтлагын дуучны хамт гарч БИД МОНГОЛ дууг тоглов.

·       2019 оны 1-р сарын 25 өдөр GANDAN LIVE HOUSE-д өөрсдийн METAL GIG жижиг хэмжээний тоглолтын хийв.

2019 оны 4-р сарын 13 өдөр The Corporate Convention Centre-д NIS NIS FEST 2019 буюу  23 дэх жилдээ зохиогдож буй  NISVANIS хамтлагын тоглолтонд HEAD LINER хамтлагаар оролцов.

·       2019 оны 7-р сарын 5-7 өдрүүдэд зохиогдсон PLAY TIME 2019 олон улсын фестивалын 3 дахь өдөр өөрсдийнхөө тоглолтыг сонирхуулав.

·       2019 оны 10-р сарын 10-ны өдөр The Corporate Hotel and Convention Centre-т өөрсдийн Таван жилийн ойн тоглолт -ыг утсан хөгжмийн оркестрийн хамт хийв.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]