Jump to content

Аргил хуучир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аргил хуучир нь уянгалаг яруу, тансаг аялгуутай хуучир хөгжим олон янз байдаг. Том, дунд, жижиг гарын болон аргил гэх мэт цөөнгүй төрөлтэй. Монголд цөөн байдаг нэгэн хуурыг танилцуулж байна.

Аргил хуучир нь бүдүүн дуу авиа гаргадаг бөгөөд хоёр бус дөрвөн утастай. Түгээмэл хэрэглэдэг дунд гарын хуучрын урт нь 35-45см байдаг бол аргил хуучир 55-65см зарим нь түүнээс урт байх нь ч бий. Доод хэсэг нь өргөн байдаг учраас дуугаралт нь аргил хоолойг санагдуулна. Энэ хуурыг эрт цагт хот айлынхан цугларч үлгэр туульс хайлахад өргөн хэрэглэдэг байсныг түүхэн сурвалж бичигт үлдээжээ.

Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Д.Бодьсүрэнд аргил болон хамгийн жижиг хуучир байдаг ажээ. Хүүхдийн тоглоом гэж андуурахаар жижиг хуучир маш нарийн өнгө гаргадаг ажээ. Нүдэн баримжаа, гарын мэдрэмж хамгийн их шаарддаг энэ хөгжмийг урд хөршид үйлдвэрлэж, дэлхий нийтэд соёлын өв түгээхэд өргөн ашигласаар байна. Хуучир хөгжмийн нэг онцлог нь эх биенээсээ нум нь салдаггүйд оршино.