Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга
Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга- Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн байгууллага.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Анх Соёлын яамны сайдын 1966 оны 3-р сарын 15-ны өдрийн 29 тоот тушаалаар байгуулагдсан Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга анхны тоглолтоо 1967 оны 5 сарын 1-нд “Намын ачаар” нэртэй концерт тоглон үүд хаалгаа нээсэн түүхтэй ажээ. Энэ үед 50 гаруй уран бүтээлч, 10 гаруй ажилтантай байжээ Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн "Алтай" чуулга 1966 онд байгуулагдаад баруун хязгаарын ард түмэнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлдэг тус чуулгын уран бүтээлчид жүжиг, дуулалт жүжиг, концерт болон урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулжээ.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]Уг чуулга 50 жилийн хугацаанд хөдөөгийн ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх, соёлын биет болон биет бус үнэт өв зүйлийг хадгалж хамгаалах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, ардын урлагийг хөгжүүлэх ариун их үйлсэд хүчин зүтгэж, эгнээнээсээ УГЗ Л.Гочоосүрэн, М.Норсонжав, Ш.Аюуш, гавьяат жүжигчин Д.Доёддорж, З.Дашбалбар, П.Мөнхөө, З.Тэрбиш, Б.Рина, Ц.Оюунцэцэг, Б.Лхагва, Л.Оюунчимэг зэрэг олон арван алдартан гавьяатууд, мэргэжлийн уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан байна. 50 жилийн хугацаанд 30 гаруй жүжиг, 20 гаруй дуулалт жүжиг, 100 гаруй бүрэн хэмжээний концертыг үзэгч түмэндээ хүргэжээ. Тус чуулга зах зээлийн ороо бусгаа цаг үед ч хаалга үүдээ барилгүй орон нутаг, эх орондоо төдийгүй Болгар улсын Бургас хот, Якут улс, БНХАУ-ын Ганьсу мужийн Сүбэ аймаг, БНАСАУ-д болдог “Хаврын баяр” ОУ ын наадамд, ӨМӨЗО-ны Хөх хотноо болсон Азийн урлагийн 9-р их наадамд оролцож гадаад улс оронд өөрийн уран бүтээлээ сурталчилан таниулж, цаг хугацааны арвин баялаг туршлагатай, ур чадвартай уран бүтээлч мэргэжлийн урлагийн байгууллага болон хөгжиж байна.
2016 онд түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор тус чуулгыг Монгол улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын лодойдамбын нэрэмжит болгосон байна.
2015 онд 5.5 тэрбум төгрөгийн өртгөөр боссон 500 хүний суудалтай "Алтай" чуулгын шинэ байр нээлтээ хийсэн. Өнөөгийн байдлаар "Алтай" чуулгад нийт 69 хүн ажиллаж байна.
Олон жилийн түүхтэй ардын дуу бүжгийн “Алтай" чуулга аймгуудын чуулгыг хөгжимт драмын театр болгон өөрчлөх үед ардын дуу бүжгийн чуулга нэрээрээ үлдсэн цорын ганц байгууллага гэдгээрээ онцлогтой.