Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ард түмэн (ᠠᠷᠠᠳ ᠲᠦᠮᠡᠨ, англиар people, оросоор народ) — (хоршоо үг)
Ойролцоо - Ард олон, улсын иргэд
Доорх хүн ардын бүлэг бүрийг илэрхийлж чадах холбоо үг.
- арьстан — төрхтөн - нэг арьстан, ижил төрхтөн
- нэг хэлний язгуурт багтдаг ард түмэн
- угсаатан — нэг төрөл хэлтэн, нэг гаралтан — тоо хамаагүй ч их олон саяаар тоологддог.
- үндэстэн — нэг хэлтэн. ястан угсаатны хоорондох нэгдэл. — 2-10 сая, түүнээс дээш тооны хүн
- ястан — нэг хэлний аялгуутан, зарим нь нэг хэлтэн, нэг нутгийн ард түмэн. — 3 түмээс - 5 сая тооны хүн
- омог(тон) — зарим талаар ястан шиг, ямартаа ч овгоос илүү, ястнаас дутуу тооны байдаг ард түмэн
- отог(тон) — заримдаа ястны дотоод нэгж болно. маш цөөн тоотой ялгарах ард түмэн.
- овог(тон) — төрөл садан ургийн холбоо
- ураг(тан) — хамгийн бага нэгжийн ард түмэн