Арканзас гол

Арканзас гол
англ. Arkansas River
Арканзас голын эх, Ледвилл Колорадо
Арканзас голын усаа цуглуулах ай сав
Эх Сэвотчийн нуруу, Ледвилл орчим 39°15′30″N 106°20′38″W / 39.25833°N 106.34389°W / 39.25833; -106.34389[1]
Адаг Миссисипи мөрөнМексикийн булан 33°46′30″N 91°6′30″W / 33.77500°N 91.10833°W / 33.77500; -91.10833Солбицол: 33°46′30″N 91°6′30″W / 33.77500°N 91.10833°W / 33.77500; -91.10833[2][1]
Усаа цуглуулдаг орнууд Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Байршил Колорадо, Канзас, Оклахома, Арканзас
Урт 2364 км
Эхийн өндөр 4260 м
Адгийн өндөр 33 м[1]
Өндрийн ялгаа 4227 м
Урсац 1271 м³/с
Ус цуглуулах талбай 435.122 км²
Голын систем Миссисипи мөрөн
Зүүн цутгалууд Вердигрис гол, Неошо гол
Баруун цутгалууд Симаррон гол, Кэнэйдиан гол
Хааны хавцлын дүүжин гүүр

Арканзас гол нь 2364 километр урттай, Америкийн Нэгдсэн Улсын Миссисипи мөрний нэгэн цутгал гол юм.

Урсгал[засварлах | кодоор засварлах]

Арканзас голын эх нь Колорадо Муж Улсын төв хэсгийн жижиг хот болох Ледвилл орчмын Хадат уулын Севотчийн нуруу бөгөөд энэ нь Денвер хотоос баруун урагш 130 километр орчим зай юм. Гол дорно зүгт Их Талыг (Great Plains) дамжин урсахдаа Пүэбло, Уичито, Талса, Литл Рок хотуудаар дайран, эцэст нь АНУ-ын Муж Улс болох Миссиссиппитэй ижил нэртэй мөрөнд цутгадаг.

Рокки уулнаас уруудан Их Тал руу урсахдаа Арканзас гол хад чулуу ихтэй, эгц налуу олон хавцлаар ихээхэн хүчтэй урсана. Эдгээр хавцлуудын нэг нь Канон Ситийн баруун талд орших Роял Горж (Royal Gorge, монголоор үгчлэн орчуулбал: „Хааны хавцал“) байх бөгөөд 300 метрийн өндөрт Хааны Хавцлын Гүүр (Royal Gorge Bridge) гэх нэртэй дүүжин гүүр байдаг нь 2001 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөрт баригдсан дүүжин гүүрт тооцогдож байв.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Арканзас гол ба Норт Литл Рок хот
Арканзас гол, голын урд дэнж дээр Литл Рок хот

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Arkansas River – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Arkansas River. United States Geological Survey (1980-04-30).
  2. The mouth has changed since plotting by USGS to Mississippi River Mile 580 from Mile 582 in the 1980 survey.