Jump to content

Астрал аялал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Астрал гэдэг үгийг анх дэлхийд нэртэй эмч, зурхайч, шидэт Парацельс (Теофраст Бомбаст фон Хоенхайм) гаргаж иржээ. Энэ үгээрээ тэр физик биеийн болон оюун санааны биеийн хооронд орших завсрын хий биеийг нэрлэж байжээ. Астрал биеэс гадна Астрал хөдөлгөөн (Грекийн Астрал - Од, орд) гэсэн ойлголт байдаг. Англиар энэ нь OBE буюу Оut of body experience - биеэс гарах үзэгдэл, физик биеэс гадуурх туршлага гэнэ. Та өөрийн махан биеэс тусдаа салан гарч өөрийгөө хөндлөнгөөс болоод бусад бүх зүйлсийг ажиглан харж мэдэрч болно гэсэн үг юм. Астрал бие нь бидний сэтгэл хөдлөлийн бие махбод бөгөөд, эмоцийн бие гэх ба илүү нарийн энергийн бүтэцтэй, хэлбэр дүрс нь бас физик биеийг өвчсөн байна. Астрал бие өөрийн бие даасан байдлыг харуулан, физик биеэс салан хөндийрөх чадалтай. Бие даасан байдал нь голдуу нойрсох үед үзэгдэнэ. Энэ нь хүн нойрсох үедээ астрал биеэ захирах чадваргүй болдогтой холбоотой. Хүн нойрсох үед энэ хийн бүтэцтэй астрал бие, физик биенээс нь салж явдаг байна. Астрал биеэрээ гарсан хойно татах хүчнээс чөлөөлөгдөх бөгөөд хүссэн газарлуугаа нисэж, хаашаа ч явах боломжтой, мөн сийрэг сүнслэг бие тул тоосгон хана болоод бүх хатуу зүйлийг ядах юмгүй нэвтлэн гарч, хормын төдийд орон зайг товчлон шилжиж болдог.

Астрал бие болон физик бие нь хоорондоо маш өндөр энергийн давтамжтай утсаар холбогдсон байдаг бөгөөд үүнийг мөнгөн утас гэж нэрлэдэг. Мөнгөн утас нь астрал болон физик биеийг хооронд нь холбож байдаг тул астрал ертөнцөд харсан мэдэрсэн, туулсан бүхний мэдээллийг физик биенд илгээж байдаг. Мөн физик бие нас барах хүртэл бат бөх сунамтгай хэвээр байх учраас биендээ эргэж орохгүй байх, өөр сүнсэнд эзлэгдэх гэх мэт асуудал огт гарахгүй.

Астрал аялал хийхэд гарах давуу тал, боломжууд

[засварлах | кодоор засварлах]
  • Астрал ертөнц нь одоогийн мэдэгдэж буй 4 хэмжээст ертөнц учраас бидний астрал бие гэрлийн хурдаар хурдалж чадах тул цаг хугацаагаар аялаж болно.
  • Татах хүчнээс чөлөөлөгдөх тул хүссэнээрээ нисэж, дуртай газраа очиж, харахыг хүссэн хүнээ харж, уулзаж болно
  • Хийн бүтэцтэй буюу материаллаг нягтаршил бага тул бүх зүйлийг нэвтлэх боломжтой
  • Байгалийн ертөнцөд нэвтэрч ер бусын амьтан, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, сонин содон ургамал, цэцэгсийг олж харж болно.
  • Үхэл болон бусад айдсуудаас сална
  • Амьдралыг илүү өргөн хүрээнд танин мэдэж эхэлнэ.

Астрал ертөнцөд бид жинхэнэ эрх чөлөөний нэгээхэн хэсгийг мэдрэх болно. Өмнө нь харж үзээгүй, төсөөлж ч байгаагүй өргөн хэмжээний ертөнцийг танин мэдснээр амьдралыг харах хараа, үзэл бодол, ойлголтын түвшин дээшилж, бодит ертөнцийг илүү өргөн хүрээнд хүртэн мэдэрснээр өөрийгөө илүү гүнзгий түвшинд ухааран ойлгох боломж нээгднэ. Улмаар та амьдралынхаа жинхэнэ зорилгыг олж мэдэх, үхэл амьдралийн нууцад суралцах, орчлон ертөнцийн нууц, бүх зүйлийн жинхэнэ мөн чанарт нэвтэрч танин мэдэх боломжтой.

Астрал аялал хийх арга

[засварлах | кодоор засварлах]
  1. Төсөөлөн бодох: Ихэнх хүмүүс энэ аргыг ашигладаг ба хүн бүр өөр өөрийн гэсэн төсөөлөн бодохуйгаа ашиглан астрал аялал хийдэг.  Үүнд  :  Биеэсээ салан жингүйдэж байна, өөрийгөө дээрээс харж байна, олс татан авирч байна, савлууран дээр савлаж байна гэх мэт асар олон янзын төсөөллийн аргууд орно.
  2. Долгионы давтамж сонсох : Тархины давтамжыг астрал аялал хийх tета долгионд оруулснаар физик биеэ ухамсартайгаар орхиж болно.
  3. Тарнийн арга: Тарнийн хүч болох дуу авианы тусламжтайгаар аман дээрээ болон оюун санаандаа астралд гаргах тарнийг олон удаа уншиж долгионы өндөр хэлбэлзлийг үүсгэснээр физик биеэсээ гарж болно. Тарни : ФАРАОН. ЛА-РА.  ЭХИПТО Авиа бүрийг уртаар дуудна. (ФФФФФФААААААААРРРРРРРРРРАААААААОООООООН).
  4. Ховсын арга: Тодорхой үгнүүдийг өөртөө дахин дахин ятган тунхагласнаар тухайн үгнүүд далд ухамсарт нөлөөлж хүссэн үр дүндээ хүрэхэд тусалдаг. Жич : Миний бие савангийн хөөс мэт хөнгөн бөгөөд жингүй байна, би жингүйдэж байна, би өөрийгөө дээрээс харж байна...
  5. Тодорхойлох арга: Сэрүүн байхдаа өөрөөсөө : Би астрал ертөнцөд байна уу? физик ертөнцөд байна уу? хэмээх асуултыг өдрийн сэрүүн байгаа бүх цагын турш аль болох олон удаа асууснаар болзолт рефлэкс үүсч, зүүдэндээ асуухад хүрнэ. Хэрэв зүүдэндээ эдгээр асуултыг асуувал астрал биендээ шилжиж болно. Бүрэн дадал зуршил болтол энэ асуултыг асууна.
  6. Унтаа сэрүүний завсар болон нойрны саажилт : Энэ төлөвт биеэс гарах боломж 100% нээгддэг бөгөөд аажуухан гараа дээш өргөх ( физик гараа өргөх магадлалтай тул төсөөлөх нь илүү найдвартай) биеэс гарах арга ашиглахад маш хурдан хэлбэлзэлд орох тул маш сэргэг байх хэрэгтэй. Хэрэв нойрны саажилтанд орсон бол айж болохгүй, гүнзгий амьсгалын дасгал хийж тайвшраад биеэс гарах аргыг зоригтойгоор ашиглаарай. Хурдан нөлөөлөх болно.

Бүх зүйлд эерэг сөрөг тал гэж байдаг учир үүний сөрөг тал бол айдас. Айдсаас улбаалан янз бүрийн сөрөг үр дагавар гарах боломжтой. Тийм учраас та зоригтой, хүчтэй, шийдэмгий байх шаардлагатай. Хэт аймхай бол сэтгэл санаагаа сайтар бэлдэж, бясалгал сайн хийж, бага багаар дасгаж, астрал биеэ бүрэн удирдаж, зоригтой болохоос нааш элдэв газраар аялаад хэрэггүй.