Ати Ривер
Ати Ривер
Мавоко | |
|---|---|
| Солбицол: 1°27′S 36°59′E / 1.450°S 36.983°E | |
| Улс | |
| Муж | Мачакос муж |
| Газар нутаг | |
• Нийт | 693 км2 (268 бээр2) |
| Хүн ам (2019)[2] | |
| • Нийт | 81,302 |
| • Нягтрал | 120/км2 (300/бээр2) |
| Цагийн бүс | UTC+3 (EAT) |
| Вэб сайт | mavokomunicipal.or.ke |
Ати Ривер (Англи: Athi River) нь Кени улсын Мачакос мужид орших хот юм. Хотын нэр нь тус хотоор урсах Ати (Сабаки гол) голын нэрээр нэрлэгджээ. Ати Ривер нь нийт 81.302 хүн амтай (2019 оны хүн амын тооллого[3]) бөгөөд тус улсын нийслэл Найроби хоттой ойр учраас маш хурдацтай хөгжиж буй хот юм.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Энэ хот нь улсдаа харьцангуй үйлдвэржсэнд ордог. Зургаан цементийн үйлдвэртэй. Мөн түүнчлэн газрын тосны боловсруулалт, гангийн үйлдвэрлэлийн салбарт тухайн бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг хурдасгаж буй чухал хүчин зүйлүүдийн тоонд сайжруулсан дэд бүтэц, нийслэлтэйгээ ойр дөхөм байдал нь зэрэг нь эерэг нөлөө үзүүлж байна.
Дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]1920 онд Угандын төмөр замыг Момбасагаас Кисүмү хүртэл барьсан ба энэ төмөр зам Ати Ривер хотыг дайран өнгөрдөг. Найроби болон Момбаса хотуудтай хурдны замаар холбогдсон.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Boundry | Mavoko Municipal Council". Эх хувилбараас архивласан: 2013-05-13. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ "2019 Kenya Population and Housing Census Volume II: Distribution of Population by Administrative Units". Кенийн Үндэсний Статистикийн Товчоо. Татаж авсан: 2026-06-20.
- ↑ Athi River (Machakos, Eastern Kenya, Kenya) - Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information. Abgerufen am 1. März 2020.