Jump to content

Ахар сорт арвай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ахар сорт арвай - (Англи: hordeum brevisubulatum), (Орос: Ячмень короткоостистый)

Нилээд том, шигүү иштэй дэгнүүлийг үүсгэдэг, 50-80 см өндөр олон наст үет ургамал. Шугаман хэлбэртэй, олон тооны ногоон навчтай, сааралдуу ягаан өнгийн нарийхан шугаман түрүүтэй. Түрүүхэйн хайрс нь хялгас мэт, цэцгийн доод хайрс нь богино сортой, нүцгэн байдаг.

Ойт хээрийн бүсийн голлох нутаг, хээр цөлөрхөг хээрийн бүсэд тархжээ. Энэ нь чийгтэй газрын ургамал учир голдуу голын эрэг дагасан хужирлаг, намагжуу нуга, хайр дагаж ургахын гадна булаг шандын ойр орчмоор ховор тохиолдоно. Мөн голын бургасан шугуйд ургана.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 73]