Ахейчууд

Ахейчууд (Англи хэл:Achaean; Грек хэл:Ἀχαιοί) гэдэг нь Хомерийн өгүүлсэн Трой хотыг дайлсан Данэйо ба Аргейо тэргүүтэй эртний Грекийн хүмүүс. Зарим тодорхойлолтоор тэд бол МЭӨ XIV-XIII зууны Микенчууд мөн гэх ба бусад нь харин МЭӨ XII зууны үеийн Доричуудын довтолгоонуудаар ирсэн хүмүүсийг Ахейчууд гэж үздэг байна. Магадгүй тэд Доричуудыг ирэхээс өмнө эрх мэдлийг атгаж байсан цөөн тоотой угсаатнууд байж болох юм. Геродотийн дурьдсан Пелопоннесийн умардад нутаглах хожуу үеийн Ахейчууд (Ахейн холбоо) нь түрүү үеийн Ахейчуудын удам хойчис болжээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]