Jump to content

Ач Анагаах Ухааны Дээд Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Ач” Анагаах Ухааны Дээд Сургууль 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 5 багш, 54 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхлэж байсан бол 2022 оны байдлаар “Ач” АУИС нь өөрийн өмчийн хичээлийн I, II, III байр, 18 мянган гаруй ном бүхий номын сан, спортын заал, фитнес төвтэй 120 хүний багтаамжтай оюутны соёлын танхим, 60 гаруй суудалтай багш, оюутны цайны газар, 200 гаруй ортой оюутны дотуур байр зэрэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний байгууламж, аж ахуйн хангамжтайгаар өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.  Мөн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр нийслэлд байршилтай II, III шатлалын 20 шахам эмнэлэг болон 80-120 гаруй Өрхийн эрүүл мэндийн төв дээр оюутны эмнэлзүйн хичээлийн дадлагыг явуулж байгаагаас гадна хөдөө орон нутгийн аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд оюутны зуны дадлагыг зохион байгуулж байна.

Тус сургууль нь Анагаах ухааны сургууль, Нүүр ам судлалын сургууль, Монгол Уламжлалт Анагаах Ухааны сургууль гэсэн 3 салбар сургууль, захиргааны үүрэг чиглэлтэй 5 алба, сургалтыг зохион байгуулах 15 мэргэжлийн тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

"Ач" АУИС-ийн Захиралаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав.        

-Боловсрол эрхэлсэн дэд захирлаар АУ-ны доктор, профессор Д.Отгонбаяр

-Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар Академич, Ш.Болд

-Удирдах зөвлөлийн гишүүн, Анагаахын сургуулийн захирал, Төмөр замын төв эмнэлгийн дарга Анагаах ухааны доктор, профессор Б.Батболд

-Захиргаа санхүү аж ахуйн албаны дарга, Боловсролын ухааны доктор, дэд профессор  Б.Баттулга

-Өрхийн анагаах ухааны тэнхмийн эрхлэгч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Анагаахын  шинжлэх ухааны доктор, профессор Б.Оргил

  • Дотрын тэнхимийн эрхлэгч ШУ-ны Доктор, профессор Б.Цэрэндаш
  • Мэс заслын тэнхмийн эрхлэгч төрийн шагналт, Ардын эмч,  шинжлэх ухааны доктор профессор, Академич А.Нота
  • Чих хамар хоолойн тэнхмийн эрхлэгч,ЭМЖЖ эмнэлэгийн захирал Шинжлэх ухааны доктор профессор, хүний гавъяат эмч Б.Эрдэнэчулуун
  • Нүдний тэнхимийн эрхлэгч, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Э.Санжаа
  • НАС-ийн салбар сургуулийн эрхлэгч, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Норовпил
  • Эмгэг судлалын тэнхмийн эрхлэгч, МУ-н хүний  гавъяат багш, АУ-ны доктор, профессор Л.Галцог
  • Морфологийн тэнхмийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар
  • Нөхөн үржихүйн тэнхмийн эрхлэгч Анагаах Ухааны доктор, профессор Ж.Лхагвасүрэн
  • Физиологи, молекул биологийн тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ц.Туул
  • Микробиолгийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны магистр, дэд профессор Ц.Дагвадорж
  • Хүүхдийн тэнхимийн эрхлэгч, АУ-ны магистр, дэд профессор Ж.Сарантуяа
  • Сувилахуйн тэнхмийн эрхлэгч, сувилахуйн ухааны магистр Б.Булганцэцэг зэрэг эрдэмтэн багш нар ажиллаж байна.