Ашгийн бус байгууллага
Ашгийн бус байгууллага (АББ, англи. Nonprofit organization, орос. Некоммерческая организация, франц. Organisation à but non lucratif) - үйл ажиллагаандаа санхүүгийн ашиг олохгүй байх гол зорилготой байгууллага юм.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хүмүүсийн оюун санааны болон бусад материаллаг бус хэрэгцээг хангах чиглэлээр нийгэм, буяны, соёл, боловсрол, улс төр, шинжлэх ухаан, менежментийн зорилгод хүрэхийн тулд ашгийн бус байгууллагыг байгуулдаг байна. Иргэн, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, маргаан, зөрчлийг шийдвэрлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, түүнчлэн нийтийн ашиг сонирхолд хүрэхэд чиглэсэн бусад зорилготой байдаг.
Ашгийн бус байгууллагууд зөвхөн эцсийн зорилгодоо хүрэхэд чиглэсэн бол бизнес, арилжаа эрхлэх эрхтэй.
Британникагийн тодорхойлсоноор ашгийн бус байгууллага нь бүлэг иргэдийн хамтын үйл ажиллагааны үр дүнд тавьсан зорилгодоо хүрэхэд чиглэсэн бөгөөд ашиг орлого олох үндсэн зорилгогүй байгууллага юм.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Ашгийн бус байгууллагууд нь төрөөс дутуу нийлүүлсэн олон нийтийн хэрэгцээг хангадаг. ТББ нь олон янзын бүтэц, зорилготой байдаг. Хууль эрх зүйн ангиллын хувьд зарим чухал ач холбогдолтой элементүүд байдаг. Үүнд:
- Удирдлагын талаарх заалтууд
- Хариуцлага, аудитын тухай заалтууд
- Дүрэм, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт
- Аж ахуйн нэгжийг татан буулгах тухай заалтууд
- Байгууллагын болон хувийн хандивлагчдын татварын байдал
- Үүсгэн байгуулагчдын татварын байдал.
Дээрх зүйлсийн зарим нь (АНУ-ын ихэнх мужуудад) байгууллагын үүсгэн байгуулах дүрэм эсвэл үндсэн хуульд тусгагдсан байх ёстой. Бусдыг нь тухайн харьяаллын дагуу хяналтын байгууллагаас гаргаж болно.
Татвар
[засварлах | кодоор засварлах]Олон оронд ашгийн бус байгууллагууд татвараас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болох бөгөөд ингэснээр байгууллага өөрөө орлогын албан татвар болон бусад татвараас чөлөөлөгддөг. АНУ-д холбооны орлогын албан татвараас чөлөөлөгдөхийн тулд байгууллага нь Дотоод орлогын хуульд (IRC) заасан шаардлагыг хангасан байх ёстой. Ашгийн бус байгууллагын статус олгохыг АНУ-д муж гүйцэтгэдэг бол татвараас чөлөөлөх эрхийг холбооны засгийн газраас олгодог. Энэ нь бүх ашгийн бус байгууллага татвараас чөлөөлөгдөх эрхтэй биш гэсэн үг юм. Тухайлбал, ашгийн бус байгууллагын ажилтнууд тухайн улсын хууль тогтоомжийн дагуу авдаг цалингаасаа татвар төлдөг. Байгууллагын тогтвортой байдлыг хангахын тулд аль аль нь хэрэгтэй ч гэсэн ашиг олохоос илүү зорилгоо хэрэгжүүлэх нь чухал байдаг тул ТББ-ууд давхар зардлын загварыг ашигладаг. Их Британид бүртгэлтэй ашгийн бус байгууллагуудын давуу тал нь зарим хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах явдал юм. Буяны болон ашгийн бус байгууллагууд Корпорацийн албан татвараас, мөн итгэмжлэгдсэн хүмүүс орлогын албан татвараас чөлөөлөгддөг байна.
Монгол Улс дахь "Ашгийн бус байгууллага"-ын эрх зүйн зохицуулалт
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Иргэний хуулийн1 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.” хэмээн тодорхойлжээ.
“Байгууллагын эрх зүйн байдал” буюу эрх, үүрэг, хариуцлагыг тэдгээрийн зорилго, чиг үүрэг, зохион байгуулалтын хэлбэр, үйл ажиллагааны чиглэл зэргээс хамаарч хуулиар ялгаатай зохицуулдаг.
Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Ашийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хорошшны хэлбэрээр байгуулна” гэж заажээ.
Гэвч практик амьдрал дээр ашгийн бус байгууллагад (хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй) тавигдах нийтлэг шаардлагыг нэгдсэн байдлаар тодорхой хуульчлаагүй, ашгийн бус хуулийн этгээдийн төрлийг холбоо, сан, хоршоо хэмээн хязгаарлан зохицуулсны улмаас бүртгэл хяналтын тогтоцлоо суларч, ТББ-ын нэрээр ашиг олох үйл ажиллагаа явуулах, бүртгэл, хяналтын тусгай зохицуулалт шаардлагатай ашгийн бус байгууллагууд ч (шашны болон улс төрийн намыг дэмжих зорилго бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэх мэт) хуулийн хийдлийг ашиглан хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн гэж үзэхээр байна.