Jump to content

Ашигт малтмалын ордын үндсэн үзүүлэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ашигт малтмалын ордын үндсэн үзүүлэлт
Ашигт малтмалын ордын үндсэн үзүүлэлтэд ашигт компонентийн нөөцийн хэмжээ, түүний хүдэр дэх агуулга, хүдрийн биетийн хэлбэр , хэмжээ, хүдрээс тухай үеийн техник, технологийн түвшинд ашигт компонентийг ялган авах итгэлцүүр, ордын ашиглалтын уул-техникийн ба гидрогеологийн нөхцлүүд ордог. Тэдгээр үзүүлэлтээс шалтгаалан дэлхийн царцдаст агуулагдаж байгаа ашигт эрдэс ба компонентийн хуримтлал нь нийгмийн хөгжлийн тухайн үе шатад орд болж чадах эсэх асуудал шийдвэрлэгдэнэ.Иймээс ашигт малтмалын орд гэдэг нэр томьёо эдийн засгийн асуудал болж түүнд тохирсон үзүүлэлтүүдийг шаардах бөгөөд түүнийг ашигт малтмалын ордын үйлдвэрийн кондициор тодорхойлдог.
Үйлдвэрийн кондици гэж ашигт малтмалын ордыг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар олборлож болох эрдсийн түүхий эдийн хамгийн бага нөөц, ашигт компонентийн агуулга, хортой хольцын байж болох хамгийн их агуулга зэрэг үзүүлэлтүүдийг хэлнэ. Кондицийг түр байнгийн гэж ангилна. Эрдсийн түүхий эд гэдэгт тодорхой хэмжээний хөдөлмөр шингэсэн, олборлон ашиглахад бэлэн болсон, эдийн засгийн хувьд үр ашигтай байх хүдэр буюу ордыг хамруулан ойлгож болно.