Jump to content

Ашигт малтмалын тархалтын талбай, хүдрийн тухай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ашигт малтмалын тархалтын талбай, хүдрийн тухай

  1. 1.1 Ашигт малтмалын тархалтын талбай
  Геологийн судалгааны үр дүнд нээгдсэн төрөл бүрийн ашигт малтмалын олон зуун орд, илрэлүүд нь геологийн тодорхой зүй тогтолд захирагдан байршсан байдаг. Тийм учраас зарим талбайд олон төрлийн ашигт малтмалын олон арван орд үүссэн байхад зарим талбайд ганц нэг төрлийн ашигт малтмалын цөөн тооны орд, эсвэл ганц ч орд үүсч бий болоогүй тохиолдол олонтой байна.
Ашигт малтмалын олон орд бүхий талбайг нарийвчлан судалж үзвэл тэр олон орд харилцан жигд тархаагүй, геологийн тодорхой структурт тодорхой зүй тогтолтой байршсан байдаг. Түүнд үндэслэн геологчид ашигт малтмалын ордын гарал, үүсэл, төрөл, орон зай, цаг хугацаан дахь тархалт, байршлын уялдаа холбоо, зүй тогтлыг бодитойгоор танин мэдэхүйн тулд орчин үед ашигт малтмалын тархалтын талбайн ангилал буюу металлогенийн мужлалыг өргөн дэлгэр хэрэглэж байна.
Металлогенийн мужлалын нэгж нь
Мужлалын нэгжтодорхойлолтжишээ
Хүдрийн их мужТодорхой төрлийн ашигт малтмалаар онцлог платформ, атираат бүслүүр, бүсүүд зэрэг дэлхийн царцдасын томоохон хэсгүүдийн хэмжээнд ялгагддагУмард монголын каледоний атираат структурийн хэмжээнд ялгагдаж байгаа Умард Монголын их муж
Хүдрийн бүслүүрТектоник , ойр төстэй орчин нөхцөлд үүсэн тогтсон, хүдрийн тодорхой бүрдэлд хамрагдаж байгаа ашигт малтмалын ордууд бүхий шугаман хэлбэрийн томоохон структурын хэмжээнд ялгагданаДорнод монголын хүдрийн бүслүүр
Металлогенийн бүсИх муж, хүдрийн бүслүүрийн доторхи нэг төрлийн ордууд зонхилж тархсан, шугаман хэлбэртэй томоохон структурын хэмжээнд ялгагданаянз бүрийн төрөлжилттэй олон арван бүс бий
хүдрийн дүүрэгметаллогенийн бүсийн доторхи локаль структурын хэмжээнд ялгагддаг нэг төрлийн ордууд бүхий талбайОрхон-Сэлэнгийн бүсийн хэмжээнд Зэс-молибденийн орд
Хүдрийн зангилаахүдрийн дүүргийн дотор ялгагддаг, геологи-структурын тодорхой хэсгийг хамарсан, нэг төрлийн хэд хэдэн орд бүхий жижиг талбайДорнод Монголын хүдрийн бүслүүрийн зүүн хойт хэсэгт оршдог холимог металлын ордууд бүхий Цав-Баяннуулын хүдрийн зангилаа.
Хүдрийн талбайЗангилааны хэмжээнд нэг төрлийн бүлэг орд, эсвэл нэг томоохон ордын хэсгүүдийг агуулсан хүдрийн талбай ялгагддаг.Энэ зангилааны дотор Цавын ба Баяннуулын хүдрийн талбайнууд ялагдана.
ОрдХэд хэдэн хүдрийн талбайгаас тогтсон эсвэл бие даасан нэг томоохон хэсэгтэйОюутолгой
Хүдрийн биетТухайн ордыг бүрдүүлж байгаа эрдэс, чулуулаг буюу хүдрийн бөөгнөрөл нь агуулж байгаа чулуулгаасаа ялгагдах хил заагтай биетийг үүсгэдэг.