Jump to content

Аюулын тэмдэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аюулын тэмдэгүүд (Англи: Hazard pictograms) нь Химийн Бодисыг Ангилах Олон Улсын Системийн нэгэн хэсэг.

Физик аюулын тэмдэгүүд

[засварлах | кодоор засварлах]
  Хэрэглэх тохиолдол
  • Тогтворгүй тэсрэмтгий
  • Тэсрэмтгий, анилал 1.1, 1.2, 1.3, 1.4
  • Өөрөө урвалд орогч нэгдлүүд ба холимогууд, төрөл A, B
  • Органик хэт исэлүүд, төрөл A, B
Нэмэлт мэдээлэл: Тэсрэмтгий материалууд
Тэсрэмтгий
  Хэрэглэх тохиолдол
  • Шатамхай хий, ангилал 1
  • Шатамхай аерозоль, ангилал 1, 2
  • Шатамхай шингэн, ангилал 1, 2, 3
  • Шатамхай хатуу, ангилал 1, 2
  • Өөрөө урвалд орогч нэгдлүүд ба холимогууд, төрөл B, C, D, E, F
  • Пирофор шингэн, ангилал1
  • Пирофор хатуу, ангилал 1
  • Өөрөө халдаг орогч нэгдлүүд ба холимогууд, ангилал 1, 2
  • Устай холиход/холидоход шатдаг хий ялгаруулагч нэгдлүүд ба холимогууд, ангилал 1, 2, 3
  • Oрганик хэт исэлүүд, төрөл B, C, D, E, F
Нэмэлт мэдээлэл: Шатамхай
Шатамхай
  Хэрэглэх тохиолдол
  • Исэлдүүлэгч хий, ангилал 1
  • Исэлдүүлэгч шингэн, ангилал 1, 2, 3
  • Исэлдүүлэгч, ангилал 1, 2, 3
Нэмэлт мэдээлэл: Исэлдүүлэгч
Исэлдүүлэгч
  Хэрэглэх тохиолдол
Даралттай хий
  Хэрэглэх тохиолдол
  • Металлуудад идэмхий, ангилал 1
Нэмэлт мэдээлэл: Идэмхий нэгдлүүд
Идэмхий
    Хэрэглэх тохиолдол
тэмдэггүй

Эрүүл мэндэд хөнөөл учруулах тэмдэгүүд

[засварлах | кодоор засварлах]
  Хэрэглэх тохиолдол
  • Онцгой хортой (амаар, арьсаар, амьсгалаар), ангилал 1, 2, 3
Хортой
  Хэрэглэх тохиолдол
  • Онцгой хортой (амаар, арьсаар, амьсгалаар), ангилал 4
  • Арьс цочроогч, ангилал 2, 3
  • Нүд цочроогч, ангилал 2A
  • Арьсанд мэдрэмтгий, ангилал 1
  • Нэг удаагийн үйлчлэлээр тодорхой эрхтэнийг хордуулагч, ангилал 3
    • Амьсгалын замыг цочроогч
    • Мансууруулах нөлөөтэй
Хэрэглэхгүй тохиолдол[1]
  • Хортой гэсэн тэмтэгтэй хамт
  • Арьс ба нүдийг цочроодог дараах тохиолдлуудад:
    • идэмхий гэсэн тэмдэгтэй хамт
    • эрүүл мэндэд хөнөөлтэй гэсэн тэмтэгтэй хамт
Аюултай
  Хэрэглэх тохиолдол
  • Амьсгалын замыг цочроодог, ангилал 1
  • Үр хөврөлийн эсийн мутагенд оруулдаг, ангилал 1A, 1B, 2
  • Хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг, ангилал 1A, 1B, 2
  • Нөхөн үржих чадварыг бууруулдаг, ангилал 1A, 1B, 2
  • Нэг удаагийн үйлчлэлээр тодорхой эрхтэнийг хордуулагч, ангилал 1, 2
  • Давтан үйлчлэлээр тодорхой эрхтэнийг хордуулагч, ангилал 1, 2
  • Амьсгалахад хөнөөлтэй, ангилал 1, 2
Эрүүл мэндэд хөнөөлтэй
    Хэрэглэх тохиолдол
  • Онцгой хортой (амаар, арьсаар, амьсгалаар), ангилал 5
  • Нүдийг цочроогч, ангилал 2B
  • Нөхөн үржих чадварыг бууруулдаг – хөхөөр хооллох үед дамжин нөлөөлдөг
тэмдэггүй

Тээврийн тэмдэгүүд

[засварлах | кодоор засварлах]

Ангилал 1: Тэсрэмтгий

[засварлах | кодоор засварлах]
  Хэрэглэх тохиолдол
Тэсрэмтгий
Ангилал 1.1: Нийтээрээ (бүхэлдээ) тэсрэх аюултай бодисууд ба эдлэлүүд
Ангилал 1.2: Цацагдах шидэгдэх аюултай ч нийтээрээ тэсэрдэг биш бодисууд ба эдлэлүүд
Ангилал 1.3: Галын аюултай, бага хэмжээний тэсрэлтийг дагуулдаг, эсвэл бага хэмжээнд цацарч шидэгддэг, эсвэл аль алийг нь зэрэг дагуулдаг аюултай ч нийтээрээ тэсэрдэг биш бодисууд ба эдлэлүүд
Жич

Одны оронд ангийн дугаар ба тохирох код бичигдэнэ

Ангилал 1.1–1.3
  Хэрэглэх тохиолдол
Тэсрэмтгий

Тэсрэх аюултай ангид багтдаг боловч ноцтой аюул учруулах нь бага бодисууд ба эдлэлүүд

Жич

Одны оронд тохирох код бичигдэнэ

Ангилал 1.4
  Хэрэглэх тохиолдол
Тэсрэмтгий

Маш идэвхи багатай нийтээрээ (бүхэлдээ) тэсрэх аюултай бодисууд

Жич

Одны оронд тохирох код бичигдэнэ

Ангилал 1.5
  Хэрэглэх тохиолдол
Тэсрэмтгий

Аюул нь тодорхойлогдоогүй

Жич

Одны оронд тохирох код бичигдэнэ

Ангилал 1.6
  Хэрэглэх тохиолдол
Шатамхай хий

20 °C температуртай ба стандарт даралтай (101.3 kPa):

  • 13 хувь хүртэл агаарын холимогтой үед авалцах холимог үүсгэдэг; эсвэл
  • дөл авалцах доод хязгаараас үл хамааран, агаартай 12-с багагүй хувьтай үедээ дөл авалцах хийнүүд

Ижил агуулгатай тэмдэг

Ангилал 2.1
  Хэрэглэх тохиолдол
Шатдаггүй ба хоргүй хий

Дараах хий багтана:

  • амьсгал боогдуулагч – агаарын хүчилтөрөгчийг ердийн байдлаар шингэлдэг эсвэл оролдог (байрыг нь эзэлдэг);
  • исэлдүүлэгч – хүчилтөрөгчийг ялгаруулах замаар бусад материалын шаталтыг агаарас илүүтэйгээр дэмждэг;
  • бусад ангилалд багтдаггүй хий;

Ижил агуулгатай тэмдэг

Ангилал 2.2
  Хэрэглэх тохиолдол
Хортой хий

Дараах хий багтана:

  • хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах боломжтой хортой эсвэл идэмхий;
  • LC50 (5000 ml/m3 (ppm)-c бага буюу тэнцүү) хэмжээтэй учир хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулах боломжтой хортой эсвэл идэмхий.
Ангилал 2.3

Ангилал 3 ба 4: Шатамхай шингэн ба хатуу бодис

[засварлах | кодоор засварлах]
  Хэрэглэх тохиолдол
Шатамхай шингэнүүд

Дөл авалцах темпаратур нь 60 °C-с бага ба шаталтыг дэмжих шингэнүүд

Ижил агуулгатай тэмдэг

Анги 3
  Хэрэглэх тохиолдол
Шатамхай хатуу/хуурай бодисууд, өөрөө урвалд орогч бодисууд, хуурай desensitized тэсрэх бодисууд

Тээвэрлэлтийн үед бий болсон нөхцлөөс шалтгаалан хялбар дөл авалцдаг, эсвэл үрэлтээс шалтгаалан гал гаргах, галыг дэмжих боломжтой хатуу/хуурай бодисууд; их хэмжээний дулаан ялгаруулах урвалаар өөрөө урвалд орогч бодисууд; хангалттай хэмжээнд шингэлээгүй тохиолдолд тэсрэх боломжтой хуурай desensitized тэсрэх бодисууд

Ангилал 4.1
  Хэрэглэх тохиолдол
Өөрөө шатах боломжтой бодисууд

Хэвийн тээвэрлэлтийн нөхцөлд гэнэт халдаг эсвэл агаартай харилцан үйлчлэлцэж халдаг, цаашид өөрөө дөл авалцах чадвартай/боломжтой бодисууд

Ангилал 4.2
  Хэрэглэх тохиолдол
Устай харилцан үйлчлэлцэж шатамхай хий ялгаруулдаг бодисууд

Устай харилцан үйлчлэлцэж, өөрөө шатдаг хийг эсвэл шатдаг хийг аюултай хэмжээнд ялгаруулах чадвартай/боломжтой бодисууд

Ижил агуулгатай тэмдэг

Ангилал 4.3

Бусад GHS ангилал

[засварлах | кодоор засварлах]
  Хэрэглэх тохиолдол
Исэлдүүлэгч бодисууд

Өөрөө шатамхай биш ч, хүчил төрөгч ялгаруулах замаар өөр материалыг шатахад хүргэх эсвэл шатахад хүрэхэд нь оролцох боломжтой бодисууд

Ангилал 5.1
  Хэрэглэх тохиолдол
Органик хэт ислүүд

Нэг эсвэл хоёр устөрөгчийн атом нь хоёулаа органик радикалаар солигдсон, устөрөгчийн хэт ислийн уламжлал гэж үзэж болох бивалент –O–O– бүтцийг агуулах органик бодисууд

Ижил агуулгатай тэмдэг

Ангилал 5.2
  Хэрэглэх тохиолдол
Хортой бодисууд

LD50-ийн хэмжээ нь ≤ 300 mg/kg (амаар) эсвэл ≤ 1000 mg/kg (арьсаар) эсвэл LC50 нь ≤ 4000 ml/m3 (тоос эсвэл манангаар амьсгалхад)

Ангилал 6.1
  Хэрэглэх тохиолдол
Идэмхий бодисууд

Дараах бодисууд багтана:

  • 4 цагаас бага хугацаанд эрүүл арьсийг бүрэн устгадаг;
  • ган эсвэл хөнгөн цагаан гадаргууг, 55 °C температурт, жилд 6.25 mm-с илүү иддэг
Анги 8

GHS бус тээврийн тэмдэгүүд

[засварлах | кодоор засварлах]

Дараах тэмдэгүүд нь НҮБ-ийн зохицуулалтад багтдаг боловч, тодорхой шалтгааны улмаас олон улсын (GHS) ангилалд ороогүй.

Class 6.2 Class 7 Class 9
Халдвартай Цацраг идэвхт Бусад аюултай
  1. Part 1, section 1.4.10.5.3.1, GHS Rev.2


 Commons: GHS pictograms – Викимедиа зураг, бичлэг, дууны сан