Баатар бэйлийн хийд

Сэцэн хан аймгийн Баатар засгийн хошууны хийд

Сэцэн хан аймгийн Баатар бэйлийн хошууны(одоогийн Хэнтий аймгийн Жаргалтхаан сум) хийд нь Цэнхэрийн голын ойролцоох(мнт-ны Сэнгүр горхи) Байц уул хэмээх газар байжээ. Анх Манжийн Тэнгэр тэтгэсэн хааны хорин нэгдүгээр (1755) онд харьяат хошууны нутгийн төв Байц уулын ойр “Пунцагдандиллин” хэмээх хийд байгуулж лам банди нарыг суулгаж, олон зүйлийн номын сургууль хуруулан дээдийн шавдан бататгах ба энэ хойтын амгалан жаргаланг эдлэхийг хүсэж өдөр бүр Цогчин хуруулж байх ба бас жил дарааллан Ганжуур, Данжуур, Хангал, Магтаал, Ерөөлийн зэрэг ном судрыг уншуулан гүйцэтгэсээр иржээ. Тус хийд эдийн засгийн хувьд Баатар засаг Гомбожавын үед хошууны жасын бүх мал 3308 (адуу 109, үхэр 278, тэмээ 22, хонь ямаа 2899) хэмээн тоологдсон бол XX зууны эхэн болоход хонь, ямаа 3800, үхэр 1179, адуу 245, тэмээ 16 болжээ.

Тэгэхдээ 1828 онд уг хошууны нийт мал сүргийн 24 хувь нь дээрх хийдийн жасын хөрөнгө болж байв.Уг хийдэд ямар дацан, сургууль, сүм, суврага байсан тухай мэдээ хомс байдаг.Мөн хэлмэгдүүлэлтийн үеэс эхлэн монгол лам нарыг хороож шашныг устгаж,сүм хийдийг нураан сүйтгэх явцад уг хийд үгүй болсон байна.2004 онд тус нутгийнхан хийдийн суурин дээр суварга бүтээж ном хуруулжээ.