Бага мөстлөгийн үе
Бага мөстлөгийн үе (LIA) нь бүс нутгийн мөстлөгийн үе бөгөөд ялангуяа Хойд Атлантын бүс нутагт хамгийн их илэрч байв. Бага мөстлөгийн үе дэлхийн хэмжээний мөстлөгийн үе биш байжээ. Энэ нэр томъёог анх 1939 онд Францисс Э.Маттс шинжлэх ухаанд нэвтрүүлсэн. Энэ үйл явдлыг XVI - XIX зуун хүртэл үргэлжилсэн гэж тодорхойлсон ч зарим шинжээчид 1300 - 1850 онд болсон гэж үздэг.
НАСА дэлхийн ажиглалтын төв энэ үйл явдал дахь гурван хүйтний үеийг тэмдэглэжээ. Нэг нь ойролцоогоор 1650, нөгөө нь ойролцоогоор 1770 онд эхэлсэн бөгөөд сүүлчийнх нь 1850 онд, бүгд дундаа дулаарсан үеээр тусгаарлагджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Засгийн газар хоорондын гурав дахь үнэлгээний тайланд цаг хугацаа болон УУХҮ-ийн нөлөөлөлд өртсөн газар нутгууд нь дэлхийн хэмжээнд ихээр нэмэгдэж буй мөстлөгөөс илүүтэйгээр бүс нутгийн уур амьсгалын бие даасан өөрчлөлтийг илүүд авч үзэж байгаа гэжээ. Тухайн цаг үед хугацаанд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст бага зэрэг хөргөлттэй байсан гэж үзжээ.
Энэ мөстлөгийн шалтгааныг нарны цацрагийн мөчлөгийн бууралт, галт уулын идэвхжил ихсэх, далайн эргэлтийн өөрчлөлт , дэлхийн тойрог замын өөрчлөлт ба тэнхлэгийн хазайлт (орбитын хүч) дэлхийн цаг уурын төрөлхийн хувьсах байдал, хүн амын тоо буурах (жишээ нь Чингис хааны үеийн дайн байлдаан, Европ тивтэй холбоо тогтоох үед Америкт гарсан тахал) зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг авч үзжээ.