Бага тархи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бага тархи, cerebellum, төв мэдрэлийн тогтолцооны нэг чухал хэсэг бөгөөд булчингийн агшилтын ээлж дарааллыг зохицуулах ба тэнцвэрийг удирдана. Бага тархи нь их тархины дагзны хэсгийн ар доор, fissura transversa cerebri-гээр тусгаарлагдана. Бага тархи нь баруун зүүн хоёр хагас бөмбөлөг тэднийг хооронд нь холбох өтөнцөр хэсгээс, vermis бүтнэ. Доод талаас нь харахад тодорхой заагтай боловч дээд талаасаа тодорхой зааггүй хөндлөн атираа нэгээс нөгөөд тасралтгүй шилжиж байгаа харагддаг. Бага тархины бор бодис, substantia grisea, нь гадуураа болон төвдөө цагаан бодис нь corpus medullares дотроо байрлана. Бага тархинд ховил, sulcus атираа, gyrus олон бий. Үүний дотроос хамгийн гүн нь fissura horisontalis үүгээр бага тархи дээд, доод хэсэг болж хуваагдана. Бага тархины өмнө талын сэтэрхий incisura an¬terior нилээд өргөн, үүгээрээ тархи багана (гүүр ба уртавтар тархи) -ыг бүсэлж, ороож бүтсэн ба ар талын сэтэрхий incisura pos¬terior нь чөлөөт байдалтай байна. Энэ бол түүхэн хөгжлийн анхдугаар үеийн бага тархи юм.