Jump to content

Бага хургалж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бага хургалж - (Англи: Eragrostis minor), (Орос: Полевичка малая)

Угаасаа эхлэн олон салаалж бараг газар мөлхөж ургасан иштэй нэг наст ургамал. Навчны илтсэн дээр нь цөөн тооны өрвийсөн үс байх ба тэр нь илтэс, угларгын зааган дээр нилээд өтгөрнө. Сийрэг саглагар залаа баг цэцэгтэй. Гантай үед намхан, өнтэй зун нилээд өндөр (30-45 см) ургана. Наймдугаар сард цэцэглэж есдүгээр сарын эхээр хатаж эхэлнэ.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 49]
 Commons: Бага хургалж – Викимедиа дуу дүрсний сан