Багц
Appearance
Багц гэдэг нь тодорхой зорилгод хүрэхэд чиглэсэн санхүүгийн хэрэгслийн цогц юм. Багцын онолыг Марковиц 1950-иад оны үед үндэслэсэн. Марковицын загвар нь үнэт цаасны хүлээгдэж буй өгөөж болон эрсдэлд үндэслэгдсэн ба эрсдэл, өгөөжийн сонголтуудыг шинжлэхэд мөн чанар нь оршино. Марковиц нь үр ашигтай багц гэх үзлийг анх гаргасан. Үр ашигтай багц гэдэг нь өгөгдсөн эрсдлийн түвшин дэх хамгийн их хүлээгдэж буй өгөөж эсвэл өгөгдсөн өгөөжийн түвшин дэх хамгийн бага эрсдэлтэй багцыг хэлнэ. Марковиц өөрийн загвараа хөгжүүлэхэд хэдэн үндсэн таамаглалыг хийсэн.
- Өгөөжид дуртай, эрсдэлд дургүй байх
- Шийдвэр гаргахад ухаалаг байх
- Хүлээгдэж буй ашгаа хамгийн их болгох үндэс дээр шийдвэр гаргах
Марковицын шинжилгээгээр хөрөнгө оруулагчийн (эсвэл үнэт цаасны шинжээчдийн) нийлүүлсэн орцын тохиргооны үндсэн дээр үр ашигтай багцыг үүсгэдэг.
- Үнэт цаас бүрийн хүлээгдэж буй өгөөж E(R)
- Үнэт цаас бүрийн рискийг хэмждэг өгөөжийн стандарт хэлбэлзэл SD(R)
- Үнэт цаасны өгөөжийн түвшний хоорондох холбоог хэмждэг ковариаци