Jump to content

Бадамын Лхамсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бадамын Лхамсүрэн (1923 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн- 2016 онд Улаанбаатар хотод нас барсан) -БНМАУ-ын Онц бөгөд бүрэн Эрхт Элчин дипломатын цолтой, академич.

  • 1942-1947 онд МУИС-ийг математикч-физикч мэргэжлээр дүүргэсэн.
  • 1947-1950 онд МАХН-ын Төв Хороонд суртал ухуулгын хэлтсийн гадаад бодлого, олон улсын харилцааны чиглэл хариуцсан референт.
  • 1950-1952 онд ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга.
  • 1948 оны 10 дугаар сард БНАСАУ, 1949 оны 5 дугаар сард Албани, 1949 оны 10 дугаар сард БНХАУ, 1950 оны 4-р сард БНАГУ, Польш, Болгар, Чехословак, Унгар, Румынтай тус тус дипломат харилцаа тогтооход оролцсон.
  • 1952-1954 онд Ерөнхий сайдын референт.
  • 1954-1958 онд Москва хотод ЗХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын дээд сургуулийн (1974 оноос Дипломатын академи болон өөрчлөгдсөн) аспирантурт суралцаж, «Внешняя политика МНР и развитие её международных связей после второй мировой войны (1921-1957 гг.)» сэдвээр Монгол Улсын гадаад харилцааны түүхийн асуудлаар анх удаа түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна.
  • 1958-1959 онд ГЯЯ-ны орлогч сайд. 1959 оны 3-р сарын 13-нд дипломатын “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол хүртсэн.
  • 1959-1961 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын соёлын асуудал эрхэлсэн орлогч дарга.
  • 1961 онд Монгол Улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн болсон.
  • 1961-1962 онд БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга бөгөөд Дээд ба Тусгай мэргэжлийн дунд боловсролын Улсын Хорооны дарга.
  • 1962-1972 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн Гадаад хэрэг эрхэлсэн комиссын дарга, Монгол-Зөвлөлтийн Найрамдлын Нийгэмлэгийн Төв Зөвлөлийн дарга.
  • 1972-1975 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн инститүтийн докторантурт суралцаж «Воплощение в деятельности МНРП принципов интернационализма» сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • 1975-1981 онд болон 1984-1988 онд БНСЧСУ-ын нийслэл Праг хотноо олон улсын коммунист хөдөлгөөний «Энхтайван, социализмын асуудал» сэтгүүлийн Зөвлөлд суугаа МАХН-ын Төлөөлөгч.
  • 1981-1982 онд МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны орлогч гишүүн.
  • 1981-1984 онд МАХН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны институтийн захирал.
  • 1988-1990 онд МАХН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Жамбын Батмөнхийн зөвлөх.
  • 1990 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич цол хүртсэн.
  • 1991-2003 онд ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнд зөвлөх.
  • “Арван зургадугаар жаран мину” дурсамж ном хэвлүүлсэн.

“Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнагджээ.