Базарваанийн Авирмэд

Базарваанийн Авирмэд нь найрал дууны удирдаач мэргэжилтэй. Тэрээр 1956 оны 3-р сарын 12-нд Хэнтий аймгийн Батноров сумын нутаг Харгана уулын "Хавцалын жалга" хэмээх газар төржээ.

1972-1976 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дуу хөгжмийн багшийн анги, 1980-1986 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн их сургуулийн найрал дууны удирдаачийн ангийг тус тус дүүргэсэн байна. 1976 оноос Хэнтий аймгийн Дадал, Өмнөдэлгэр, Батноров сумдын дунд сургуулийн дуу хөгжмийн багш, пионерийн ахлах удирдагч, 1986 оноос Ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулгын найрал дууны багш, хөгжмийн удирдаач, найруулагч, даргаар ажиллажээ. 1995 онд МХөЗХ-ны гишүүнээр элссэн. 1978 онд Соёлын яамны жуух бичиг, 1981 онд Соёлын тэргүүний ажилтан цол, 2010 онд "Алтан гадас" одон, 2021 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.