Байгалийн омуль
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Бие мөнгөлөг цагаан өнгөтэй, хар толбо байхгүй, хайрс том. Ам тэгш, жижиг. Нүд том, духны ¾ эзэлнэ. Нурууны сэлүүрийн ард өөхөн сэлүүртэй. Заламгайн өргөс маш олон (36-43).
Баг: Яргайтан
Овог: Цагаасагынхан
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Байгалийн омуль загасны хамгийн том нь 56 см, 2.5 кг хүрнэ. 6-7 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 9 сарын сүүлч 10 сарыг дуустал цутгал голуудыг сүрэг сүргээрээ өгсөж голын дээд эх хүртэл нүүдэллэх ба усны температур 2.0-1.4°С буурахад түрсээ голын түргэн урсгалтай хэсгийн хайрга чулуунд шахна. Атуу дунджаар 49,800 түрс гаргана. Түрс шаргал өнгөтэй. Түрсний диаметр (голч) 1.8-2.0 мм. Залуу бодгалиуд нь ихэвчлэн хөвөгч амьтдаар, 5-аас дээш насных хөвөгч амьтад, ёроолын амьтдаар хооллодог.
Амьдрах орчин
[засварлах | кодоор засварлах]Байгалийн омуль нь нүүдлийн загас. Байгаль нуурт идээшилэн зөвхөн үржлийнхээ үед гол өгсөн нүүдэллэнэ. Гүний амьдралтай. Зуны улиралд нуурын гадаргууд ойр, задгай талбайн хэсгээр, нуурын гүнд өвөлждөг.