Jump to content

Байгалийн хялгана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Байгалийн хялгана - (Англи: Stipa baicalensis Roshev.), (Орос: Ковыль байкальский)

Хэмжээний хувьд ихээхэн хэлбэлзэлтэй, нягтавтар дэгнүүл үүсгэдэг 15-100 см хүрэхүйц өндөр олон наст үет ургамал. 7-24 см урт сортой, түүний уг хэсэг нь мушгирсан бөгөөд нүцгэн атлаа мэдэгдэхүйц ширүүн сөргүү байдаг.

Тавдугаар сараас ургаж долоодугаар сард цэцэглэнэ. Наймдугаар сард үрлэнэ. Элсэрхэг юмуу алаг өвст хээр, уулын энгэр хажуу барьсан энгэрийн нуга газраар ургана.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 24]