Байгаль орчны зураг төсөл

Байгаль орчны зураг төсөл нь орчны төлөвлөгөө, төсөл, бодлого, байгууламж, бүтээгдэхүүн боловсруулах зэрэг хүрээлэн буй орчны параметрүүдийг байрлуулах үйл ажиллагааг хэлнэ. Мөн тодорхой газар нутгийн байгаль, нийгэм, соёл, физик орчныг сайжруулах орон зайг бий болгохыг хичээдэг. Сонгодог ухаалаг загвар нь хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг үргэлж авч үздэг байж болох юм, гэсэн хэдий ч 1940-өөд оноос эхэлсэн байгаль орчны хөдөлгөөн энэхүү үзэл баримтлалыг илүү тодорхой болгож өгсөн.

Үүнээс гадна байгаль орчны дизайнаар хэрэглээний урлаг, хүний зохион бүтээсэн орчныг бий болгох шинжлэх ухааны хэлэлцээр зэргийг харж болно. Эдгээр салбаруудад архитектур, газарзүй, хот төлөвлөлт, ландшафтын архитектур, интерьер дизайн багтана. Мөн байгаль орчны дизайнд түүхийн хадгалалт, гэрэлтүүлгийн загвар зэрэг салбар хоорондыг хамааруулж болно. Илүү өргөн цар хүрээнд авч үзвэл байгаль орчны дизайн нь шинэ загварын автомашин, нар, салхи цахилгаан үүсгүүр шиг бусад төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд түүний загварт нөлөөлдөг. Одоогийн байдлаар энэхүү нэр томьёо нь экологийн болон тогтвортой байдлын асуудалд хэрэглэхүйц байна.