Байгаль орчны хяналт шинжилгээ
Байгаль орчны менежментийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол орчны хяналт шинжилгээний хөтөлбөр юм. Уурхайнуудын хяналт шинжилгээний ажил агаар, ус, хөрс, биологийн олон янз байдал гэсэн хүрээлэн буй орчны үндсэн бүрэлдэхүүн хэсэг бүрээр хэрэгжиж байна. Байнгын хяналт шинжилгээний үр дүнд:
1. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл учруулж болзошгүй уурхайн аливаа үйл ажиллагааг эрт илрүүлэх боломж бүрдэж аливаа осол, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.
2. Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл учруулж буй уурхайн үйл ажиллагаа, техник технологийг илрүүлж, сөрөг нөлөөллийн шалтгааныг арилгах, нөлөөллийн цар хүрээг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
3. Хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнг тооцох, үнэлгээ өгөх мэдээ баримтыг хяналт шинжилгээний хүрээнд цуглуулж дүгнэлт хийн, цаашид авах арга хэмжээнүүдийг төлөвлөх боломж бүрддэг.