Байдас
Харагдац
Байдас гэдэг нь хоёр настай охин адуу юм.
Охин адууг байдас болсон жил азарга ижил сүргээсээ хасаж, холдуулан өөр азарганы сүрэгт оруулна. Байдсан гүүг сүрэгтээ хурааж авсан азарга гишгэж, улмаар байдас хээл тээн эхний унага гарна. Унагалсан байдсыг гүү гэнэ. Байдас гүү болсон цагаас чадал тэнхээ сууж, уналга эдэлгээнд хэрэглэхэд эцэж ядрах нь бага болдог. Байдас анхныхаа унагыг голох явдал байдгийг ахмад малчид ажиглаж гүү унага хоёрыг дасган ээнэгшүүлэхэд анхаардаг. Байдсан гүүг унагалсан жилээс нь эхлэн номхруулан сааж сургаваас хожим сүү сааль арвинтай номхон сайн гүү болдог байна.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.