Байр зүй
Дэлхий, түүний гадаргуун тэгш бус бүх хэлбэр дүрс, түүн дээр оршин тогтнож байгаа байгалийн ба орон нутгийн бодит зүйлүүдийг математикийн тодорхой хууль зүйн дагуу хавтгайн байдалд (цаасан дээр) дүрслэн үзүүлэх бүх аргуудыг судалдаг шинжлэх ухааныг байр зүй гэнэ.
Байр зүйн нь шинжлэх ухааны биеэ даасан салбар бөгөөд маш эртний шинжлэх ухаан юм. Одоо үед цэргийн байр зүйн зургуудыг, түүний мэргэжлийн хүмүүс өөрсдийн багаж хэрэгслүүдийн тусламжтайгаар хийж байна. Дэлхийн бүх гадаргуу буюу эсвэл түүний хэсгийг аль нэг талын тусгалын хавтгай дээр (урьдчилан татсан зураг зүйн тороор) зохиож гүйцэтгэсэн дүрслэлийг зураг гэнэ.
Бүх зургийг дотор нь хоёр
үндсэн хэсэгт ангилдаг
1. Байр зүйн ерөнхий зураг. Энэ нь зурагт орон нутгийн бүх элементүүд тэгш эрхтэйгээр хамрагдан дүрслэгдэнэ.
2. Байр зүйн тусгай зураг. Энэ орон нутгийн ямар нэг элементэд захирагдангуй хийгдэнэ. өөрөөр хэлбэл энэ зурагт газар орны ямар нэг элементийг онцлон үзнэ. Тухайлбал: замын сүлжээний тусгай зураг, ус зүйн тусгай зураг гэх мэт.