Байтаг Богдын Зээгийн усны отолт
Зээгийн усны отолт- Хасагийн дээрэмчид Монголын хилийн тагнуулын группийг отолтод оруулж бут цохисон эмгэнэлтэй үйл явдал юм.
Байтаг, Их, Бага Хавтаг ууланд Оспаны хасгийн дээрэмчдийн ихээхэн хүч бөөгнөрсөн байна. Энэхүү дэрэмчдийг бут цохин БНМАУ-ын хилээс хөөн гаргахаар хилийн цэргийн хүчийг Алта сумын нутагт Бор цонж гэдэг газар байршуулжээ. Энэхүү цэргийг Дорж генерал командалж байсан байна. байтагт үүрлэж байгаа хасгийн дээрэмчдийн хүчийг тагнуулахаар ардын сайн дурын группийн Дүгэрийг тушаалаар томилсон бөгөөд түүнийг хамгаалах болон тактикийн тагнуул хийлгэхээр хилийн цэргийн Ховдын 5 дугаар отрядын захирагч Цэмбэл даргатай хилийн 24 хүнтэй тагнуулын группийг томилсон байна. тагнуулын групп Зээгийн усанд ирж хоноглосон байна. Хасгийн дээрэмчид өөрийн харуулаас хилийн группийг мэдсэн учир Зээгийн усанд отолт зохион байгуулсан ба Монголын хилчдийг амарч байхад шөнө дунд гэнэдүүлэн довтолсон байна. хилчдийг зэсг рүү тулалдан ухарч орсоны дараа хасгууд Зээгийн усны зэсгийг шатаасан байна. Хүч тэнцвэргүй энэ тулаанд хилчид эрэлхэг тулулдсан боловч давуу хүчинд автан бут цохигджээ. Группийн дарга Цэмбэл отолтоос хүнд шархадсан боловч тулалдан гарсан ба орчуулагч Манжеев олзлогдсон болох нь сүүлд тодорхой болсон байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1940 оны 3 сарын 31 нд Хилийн 5-дугаар отрядын дарга хошууч Ц.Цэмбэл Комиссар Балжинням Орос сургагч Тимохин Казак орчуулагч Манжаев нарын 25 хилчид эргүүл самналт хийн Ховд аймгийн Булган сумын Бага хавтга уулын ард хилээс 10 км-ын зайдуу орших Зэгийн усанд хоноглож байхад нь тэдний хөдөлгөөнийг гэгээтэй байх үед нь ажиглаж байсан 200 орчим Хасгийн дээрэмчид шөнө гэнэдүүлэн дайрчээ. Унтаж байсан цэргүүд сандралд орж ихэнх нь газар дээрээ алагдан амь гарсан 6 хүн Зэгийн усны хэсэгхэн дэрсэнд орж нуугдан байлдахыг оролдсон боловч Хасгууд Зэгийн усны дэрсэнд гал тавин гал дундаас 6 хүн Хасгуудтай буудалцаж байснаас тэр дундаас Казак орчуулагч Манжаев буудалцан үлдэж отрядын дарга Ц.Цэмбэл морь унан зугтаж чадсан байдаг. Эцэст нь ганцаараа үлдсэн Казак орчуулагч Манжаев гараа өргөн би мусульман шашинтан хүн байна аа нэг шашинтай улсууд бие биенээ устгах ёсон хаа байх билээ гээд чин зоригт та бүхэн улааны гайхлуудыг устгасанд би туйлаас баярлаж байна. Та нар намайг аллах тэнгэрийг бодож их толгойлогчтойгоо уулзуулж өгнө үү? гэж Хасаг хэлээр хэлсэнд Хасагууд Манжеавыг толгойлогчтойгоо уулзуулсан байна. Хасгийн дээрэмчдийн толгойлогч ирэн Манжаевд хандан Чамд надтай уулзах ямар хэрэг байна гэхэд орчуулагч Манжаев надад ийм хэрэг байна гээд ханцуй дотроо нууж байсан гар бугаа гарган Хасгийн толгойлогчийг нам буудсан байдаг. Ийм үйлдэл хийсэн Манжаевийг хасгийн дээрэмчид бүх сумаа дуустал буудаж алсан бөгөөд үхсэн хойно нь хүртэл цогцсыг буудсаар байсан юм гэдэг! Энэ хэргийг шалгахаар очсон отрядын төлөөлөгч З.Гэрэлчулуун Хилчдэд туслах сайн дурын группийн Хасаг толгой гэх Б.Дүгэр нар шалган тогтсоноор Хасгууд хилчдийг амарч байхад нь довтолсон ба сургагч багш Тимохин анхныхаа байрлалаас холдож Англи хийцийн Томсон автоматаар нилээн буудалцсан байртай нас барсан байжээ. Харин морь унаад зугтсан отрядын дарга Ц.Цэмбэлд сонор сэрэмж хариуцлага алдаж бүх хүмүүсээ дайсанд устгуулсан гэж хуулийн дээд хэмжээ өгсөн байдаг. Харин орчуулагч Манжаевын тухайд уг тулаанд хасгийн талд байлдаж байсан хожим Монголын талд урван орсон хасгийн дээрэмчин Тасгамбайн мэдүүлэгт өгүүлсэн байдаг. Эх орныхоо төлөө даалгасан үргээ биелүүлэх гэж яваад амь насаа алдсан 24 дайчдыг Бор цонжийн говьд оршуулж дурсгалын самбар босгосон байдаг. Энэ болсон явдлаас хойш ардуудын дунд нэгэн дуу төрсөн нь Таван хасаг гэдэг дуу
Ахмад хилчний дурсамж
[засварлах | кодоор засварлах]Байтаг, Их, Бага Хавтаг ууланд бүгэж байсан Оспаны дээрэмчдийг устгахаар шийдвэрлэж манай цэргийн хүч одоогийн Алтай сумын нутаг Бор Цонжид төвлөрчээ. Цэргийг ДЯЯ-ны Хязгаарын цэргийг удирдах газрын дарга, улсын баатар, армийн генерал Б.Дорж командалж байжээ. Дээрэмчид хаана, ямар зэвсэгтэй, хичнээн хүн буйг урьчилан тагнаж мэдэх зорилгоор хасаг толгой Дүгэрийг тагнуулчаар сонгож явуулахаар болжээ. Батжаргалын Дүгэрийг тагнуулд гаргаж өгөхөөр 24 хүн буюу Дүгэртэй хамт 25 хүний бүрэлдэхүүнтэй групп явжээ. Дүгэр гуай хуучлан ярихдаа би хүн алаад Ховдын шоронгоос орголоо, зугатааж та нөхөд дээр ирлээ, надыг аварч үзээч, би та нарт үнэнчээр хүчин зүтгэнэ гэж ярьж, зэвсэглэл, хүн хүчийг мэдээд буцаж ирэх даалгавартай явжээ. Тагнуулын группийг Ховдын 5-р отрядын дарга Цэмбэл удирдаж, комиссар Балжинням штабын даргаар явжээ. Бид Зээгийн усанд хүрэх замд хөнгөн пулемѐтыг хүртэл сумлаж бэлдээд, өндөр сонор сэрэмжтэй, байлдаанд бүрэн бэлэн байдалтай явсан юм. Дайсан Их Хавтаг уулын бэлд 50-100 гаруй хүн зээр хөөж байгаа харагдахад, энэ хүмүүст харагдахгүйг бодолцож, Бага Хавтаг уулаар халхавчлан Зээгийн усанд хүрлээ. Энэ үед Ховдын Булган, Алтай, Үенч сумдын ардуудын морьдыг тооллогын картаар нь дайчлан татаж, цэргийг уналгаар хангасан юм. Нутгийн хамгийн хурпан морийг Цэнгэл дарга унаж явсан. Биднийг Зээгийн усанд очиход отрядын дарга Цэмбэл намайг хоѐр сайн морь шилж унаад, Их Хавтагт буй дайсны дээрэмчид дээр очих, хэрэв групп илэрсэн бол надыг хөөж, мөрдөж яваа байх гэж ярьж, халхавлчах үүрэг өгөөд, би мордоод явахад Зээгийн усны орчим тэр тэр толгод дээр манааг гарга гэж үүрэг өгч байсан. Би хоѐр гүвээ даваад явж байтал ард буун дуу гарч, хоѐр хээр, хоѐр цагаан морьтой дөрвөн хасаг морин дээрээ гартаа буугаа барьж, надыг “тура тура тура тура” хасгаар “зогс” гэж хашгираад давхиж ирсэн. Би яах ч аргагүй боллоо. Их Хавтаг уулын урд нэлээд зайтай ”Аргал шандад” хилийн нууц манаа байв. Би үүргээ биелүүлээд тэр постон дээр очих ѐстой байлаа. Байтаг уулын бэлийн жижиг улаан уулыг чиглээд зугатаасан хасгууд надыг олон буудсан боловч оносонгүй. Нэлээд явсны дараа миний моринд дайсны сум тусч, товчлуураар цус олгойдоход хөтлөж явсан морио зэрэгцүүлэн ганзагатай богцоо шүүрч авахад морь минь газар шурган уналаа. Дайснууд миний үхсэн морин дээр ирээд хоцорлоо. Би ч дээрэмчдээс холдлоо, орой ч боллоо. Шөнө Аргал шандын пост дээр ирэхэд нутгийн гүнээр Бор Цонжид машинаар надыг хүргэлээ. Отрядын дарга Цэмбэл шархтай зугатааж гарч ирсэн, 3 хоногийн дараа эмээлтэй бор морь гүйж иржээ. Иймд надыг нэг хүнтэй /Алтай сумын нэг цэрэг шиг санагдана/ Зээгийн усанд юу болсныг тагнуулахаар дахиж явуулсан юм. Бид хоѐр Зээгийн усанд очиход их зэгстэй байсныг бүрэн шатаасан байсан ба 21 хүний шарилыг оллоо. Хасгууд манай хүмүүсийн бүх зэвсэг, хувцсыг бүрэн авсан байв. Балжинням, орчуулагч нарын цогцсыг олсонгүй. Дорж генерал цэргийн хүчээр Зээгийн усны орчим газрыг хамгаалалт хийж байгаад 21 хүний шарилыг авахад комиссар Балжинням нь хөнгөн пулемѐтоор 30 гаруй сум буудаад толгойдоо буудуулж нас баржээ. Осванууд үзээгүй учир зэвсэг, хувцсыг нь аваагүй байжээ. Орчуулагчийн цогцос олдоогүй учир түүнийг урвасан байх гэж сэжиглэж байлаа. Байтаг, Их, Бага Хавтагт байсан дээрэмчин хасгууд бүгд алга болжээ. 22 хүний цогцсыг Бор Цонжид авчирч нутаглуулсан юм. Хожим олзлогдсон ба бусад хасгуудаас дуулахад орчуулагч Манжиев /зөвлөлтийн казах хүн/ дээрэмчид дайрах үед хувцсаа тайлж гараа өргөж би хасаг хүн байна, та нар надыг битгий алаач гэж хашгирахад Зээгийн усны ар толгой дээр том хадны хажууд, чулуун дээр сууж байсан осваны дөрвөн баатрын нэг гэгч этгээд над дээр явуул гэхэд хагас гарын 8 үсэрдэг буугаа гарынхаа алганд нуусан байсан тул дэргэд нь очоод баатрыг нь шууд буудан алж, дараа нь өөрийгөө бууджээ. Дараа нь олзлогсод ярихдаа дээрэмчид Баатар гэгчийгээ буудуулсанд өс хонзогнож Байтаг уулын ард үе мөчөөр нь салган тамлаж алсан гэжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
- Бага хавтагийн хилийн тулгаралт
- Монголын Баруун хил хамгаалалтын түүх
Урлагийн бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
- Хил дээр Монголын уран сайхны кино.
- Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж