Jump to content

Балдангийн Энхмандах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Балдангийн Энхмандах (1955 онд  Улаанбаатар хотод төрсөн)- Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн. МАН-ын нарийн бичгийн дарга, Элчин сайд.

Эцэг Балдан, эх Б.Энэбиш нар УБДС-ийн анхны орос хэлний ангийн оюутнууд..

1962-1972 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд сурч төгссөн.

1972-1978 онд Ленинградын Их сургуулийн философийн анги төгссөн.

1978-1989 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетэд багш, МУИС-ийн ХЗЭ-ийн хорооны дарга, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга.

1991 онд ЗХУ-ын Москвагийн Нийгмийн ухааны академийг төгссөн. Улс төр судлаач, багш мэргэжилтэй. Улс төрийн ухааны дэд доктор.

1991 онд Боловсролын Яамны дэргэдэх Боловсролын мэргэжлийн Хяналтын Албаны дарга.

1993 оны 11-р сараас -1996 оны 7-р сард МАХН-ын нарийн бичгийн даргаар ажилласан.

1996-1998 онд МАХН-ын Удирдах зөвлөлд Улс төрийн зөвлөх.

1998-2004 онд Их Британи дахь ЭСЯ-нд зөвлөх.

2006-2009 онд Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байв.

2009-2013 онд Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2013 онд МАН-ын нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлсэн.

2017 оноос МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга.

2021 оны 5-р сараас Улс төр судлал, Олон улсын харилцааны докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн гишүүн.