Балжиннямын Чадраабал
Appearance
Хөвсгөлийн Усан Замын газрын дарга,“Сүхбаатар” хөлөг онгоцны анхны капитан, БНМАУ-ын гавьяат тээвэрчин Балжиннямын Чадраабал 1928 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Рашаант уулын хошууны ХЗЭ-ийн үүргийн даргаар сонгогдон ажиллаж байгаад 23 настайдаа коммуны дарга, 1931 онд Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн товчооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1937 онд Сүхбаатар хөлөг онгоцонд усан цэргийн алба хааж эхэлжээ. Б.Чадраабал 1938 онд уурын хөдөлгүүрийн тослогч, 1939 оноос туслах механикаар ажиллаж байгаад Эрхүүгийн Усан замын газрын нэг сарын курст суралцаж уурын хөдөлгүүрийн механикийн мэргэжил эзэмшжээ. 1952 онд Хөвсгөлийн усан замын газрын анхны дарга, усан онгоцны ахмадаар томилогдон ажилласан.