Jump to content

Барилга, архитектурын сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Барилга, архитектурын сургууль нь Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн салбар сургууль бөгөөд 1959 онд БНМАУлсын Сайд нарын зөвлөлийн (Засгийн Газрын) 03сарын 103-р тогтоолоор МУИС-д анх Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн ангийг нээсэн.

Тус сургуулийн профессор, эрдэмтэн багш нар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л секторт тэр дундаа барилгын салбарт инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг бий болгох, барилгын салбарт тогтвортой хөгжлийг бий болгох чиглэлээр эх орны түүхий эдийг  боловсруулах, барилгын ажлын улирлын нөлөөллийг багасгах, газар хөдлөлт, үерийн гамшгийн эрсдэлийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй зам, гүүрийн барилга, байгууламжийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид 2030 он хүртэлх хөгжлийн стратегийн зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн дэлхийн нэр хүндтэй  их сургууль, судалгааны байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, судлаач багш, оюутны оролцоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх, хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • 1961 онд Иргэний ба Үйлдвэрийн Барилгын Инженерийн анхны төгсөлтөө хийсэн.
  • 1962 онд Барилгын конструкцийн тэнхим байгуулагдсан. Архитектур, барилга үйлдвэрлэлийн тэнхим байгуулагдсан.
  • 1963 онд Барилгын конструкцийн тэнхим байгуулагдсан. Гидроинженерийн салбар байгуулагдсан.
  • 1964 онд Сантехникийн инженер, барилгын материалын технологи, барилга замын машины салбарууд нээгдсэн.
  • 1969 онд Архитектур, Техникийн зураглалын тэнхим байгуулагдсан. Усжуулалт, ус хангамж, сантехникийн тэнхим байгуулагдсан.
  • 1970 онд ЮНЕСКО-ийн "МОН-1" төслийн шугамаар анхны лабораториуд болох Барилгын конструкци, хөрсний механик, гидравлик, насос, гидротехникийн лабораториуд нээгдсэн.
  • 1973 онд Архитектурын мэргэжлээр анхны элсэлтээ авсан.
  • 1974 онд Архитектурын тэнхим, Дүрслэх геометрийн тэнхим байгуулагдсан.
  • 1976 онд Барилгын инженерийн факультетийг Барилга архитектур, Сантехник гидроинженерийн факультет болон зохион байгуулагдсан.
  • 1990 онд Автозамын барилгын инженер мэргэжлээр анхны элсэлтээ авч эхэлсэн.
  • 1992 онд Техникийн Их Сургуулийн бүрэлдхүүнд Барилгын Инженерийн Сургууль нэртэй бие даасан сургууль болсон.
  • 1994 онд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг Барилгын лицей нэртэй болгон Барилгын Инженерийн Сургуульд харъяалуулсан.
  • 1998 онд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн анхны сургуулиудын нэг болсон.
  • 1999 онд Сургалтын кредит системийг Монголд анх удаа амжилттай нэвтрүүлсэн.
  • 2001 онд Анхны судалгааны төвүүд байгуулагдсан.
  • 2008 онд Барилга Инженерийн Сургуулийн нэрийг Барилгын Инженер, Архитектурын Сургууль болгон өөрчилсөн.
  • 2014 онд ШУТИС-ийн Ректорын 2014 оны 06 сарын 11-ний  А/102 тоот тушаалаар Барилга, Архитектурын Сургууль болсон.