Барристер Кастос
“Барристер Кастос” хуулийн фирм 2015 онд үүсгэн байгуулагдснаас хойшхи хугацаанд гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нартай хамтран ажиллаж, үйлчлүүлэгчид хууль зүйн хүрээнд үүсч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бий болсон эрсдэлийг бууруулах талаар зөвлөгөө өгөх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ Монгол Улсад үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах, уул уурхай, ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт болон бүх төрлийн гэрээ, хэлцэл байгуулах зэргээр хууль зүйн дараах цогц үйлчилгээг үзүүлдэг.
- Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой тайлбар
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх
- Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх
- Хөдөлмөрийн баримт бичгийн (дотоод журам, тушаал шийдвэр гэх мэт) төсөл боловсруулж өгөх, хянах
- Хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулах, хянах
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой тодорхой асуудлаар шинжилгээ хийж, эрх зүйн дүгнэлт боловсруулах
Гэр бүлийн эрх зүйн харилцаанд:
- Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх
- Гэр бүл цуцлалттай холбогдон үүссэн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх
- Гэрлэгчдийн гэрээний төсөл боловсруулах хянах - Эвлэрлийн гэрээний төсөл боловсруулах, хянах
- Гэрээслэлийн төсөл боловсруулах, хянах
Газрын харилцаа:
- Газрын тухай хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой тайлбар, зөвлөгөө өгөх
- Газрын харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх
- Газрын харилцаанаас үүссэн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх
- Газар эзэмших, ашиглах, өмчлөх тухай хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах, хянах
- Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах
- Газар эзэмших эрхийг барьцаалах гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах
Оюуны өмчийн харилцаа:
- Газрын тухай хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой тайлбар, зөвлөгөө өгөх
- Газрын харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх
- Газрын харилцаанаас үүссэн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх
- Газар эзэмших, ашиглах, өмчлөх тухай хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах, хянах
- Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах
- Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах
- Газар эзэмших эрхийг барьцаалах гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах
Гадаадын иргэн харьяатын асуудал:
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын талаар хууль тогтоомжийн хэрэглээтэй холбоотой тайлбар өгөх
- Гадаадын иргэний эрх зүйн байдалтай холбоотой асуудлаар (бүх төрлийн виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, хөрөнгө оруулагчийн карт хүсэх, бүртгүүлэх гэх мэт) эрх зүйн зөвлөгөө өгөх
- Гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгөх
- Бүх төрлийн МУ-ын виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, хөрөнгө оруулагчийн карт хүсэх, сунгуулах, бүртгүүлэхэд шаардлагатай эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн төсөл боловсруулах, хянах
Эд хөрөнгийн харилцаа:
- Эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтын талаар тайлбар өгөх
- Эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгөх
- Эд хөрөнгийн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх
- Эд хөрөнгө ашиглуулах гэрээний төсөл боловсруулах, хянах
- Эд хөрөнгө бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээний гэрээний төсөл боловсруулах, хянах
- Эд хөрөнгө барьцаалах гэрээний төсөл боловсруулах, хянах
- Эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбоотой гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах
- Эд хөрөнгө өмчлөх, барьцаалах эрх, барьцаалбарыг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах
- Эрх зүйн магадлан дүгнэлт хийх
Гэрээний харилцаа:
- Гэрээ байгуулах асуудлаар зөвлөгөө өгөх
- Байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгөх
- Гэрээний маргааныг шийдвэрлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Гэрээ цуцлах, татгалзах дүгнэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Гэрээ, хэлцэл, түүнд оруулах нэмэлт өөрчлөлт, актын төсөл боловсруулах, хянах
- Гэрээтэй холбоотой асуудлаар шинжилгээ хийж, эрх зүйн дүгнэлт боловсруулах
Компанийн эрх зүй:
- Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо, хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгөх
- Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг үүсгэн байгуулах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэргийг татан буулгах, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Компанийн хувьцаа шилжүүлэх талаар зөвлөгөө өгөх
- Төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлаар зөвлөгөө өгөх
- Компанийг нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах эрх зүйн үндэслэлийг гаргах, холбогдох баримт бичгийг боловсруулах
- Компанийн хувьцааг хэсэгчлэн болон бүхэлд нь худалдах гэрээ, баримт бичгийг боловсруулах
- Компани болон бусад хуулийн этгээдийн дотоод үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүдийг боловсруулах
- Төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгахтай холбоотой баримт бичгийн төсөл боловсруулах
- Шинжилгээ хийж, эрх зүйн дүгнэлт боловсруулах
- Компанийн үйл ажиллагаанд эрх зүйн магадлан дүгнэлт хийх
Банк, санхүү, татвар, даатгал:
- Банк санхүү, татвар, даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх
- Татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийг магадлах
- Татварын маргааныг шийдвэрлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Даатгалын нөхөн төлбөр гаргуулах талаар зөвлөгөө өгөх
- Татварын маргаан таслах комисст хандах өргөдөл, гомдлын төсөл боловсруулах, хянах
Уул уурхай, байгалийн нөөц, эрчим хүч:
- Ашигт малтмалын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, нөхөрлөлийг нэгтгэх, нийлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх, хийж гүйцэтгэх
- Тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлаар зөвлөгөө өгөх
- Тусгай зөвшөөрөлтэй компанид хөрөнгө оруулахад зөвлөгөө өгөх, холбогдох гэрээ, баримт бичгийг боловсруулах
- Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлцэл, баримт бичгийг боловсруулах
- Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах
- Эрх зүйн дүгнэлт хийх
Хөрөнгө оруулалт:
- Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар тайлбар, зөвлөгөө өгөх
- Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны онцлог зохицуулалт, тэдгээрт тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгөх
- Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад бизнес эрхлэхэд тавигдах шаардлага, эрх зүйн орчны талаар зөвлөгөө өгөх
- Гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, гэрээ, хэлцэл байгуулах асуудлаар зөвлөгөө өгөх
- Гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулж бүртгүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлүүлэх асуудлаар зөвлөгөө өгөх
- Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах, хянах
- Шинжилгээ хийж, эрх зүйн дүгнэлт боловсруулах
- Гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэн байгуулахад шаардлагатай баримт бичиг, гэрээ, шаардлагатай бусад баримтын төсөл боловсруулах
- Гадаадын хөрөнгө оруулалттай компани улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн төсөл боловсруулах, хянах
Хууль зүйн орчуулга:
- Бүх төрлийн гэрээ хэлцэл орчуулга
- Хууль тогтоомж, баримт бичиг орчуулга
- Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаанд аман болон бичгийн орчуулга
Байгууллага, иргэнд зориулсан хууль зүйн тогтмол үйлчилгээ:
- Хууль зүйн туслалцаа, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн тууштай хамгаалах, тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг олох, үйлчлүүлэгчтэй шууд харилцах арга замыг сонгож, санал хүсэлтийг сонсох, үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэхийн тулд “Хууль зүйн тогтмол үйлчилгээ”-г санал болгодог. Энэхүү үйлчилгээний нэг давуу тал нь тухайн сард үзүүлсэн хууль зүйн үйлчилгээний тоо хэмжээ, ажлын ачаалал, үнийн дүн зэргээс үл хамааран үйлчилгээний төлбөр нь тогтмол байдгаараа онцлог юм.
- Хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан хамтран ажилласнаар:
- Үйлчлүүлэгчийн өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж буй дотоод баримт бичгүүд Монгол улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг хянан үзэх, тэдгээрийг шинэчлэх, дахин боловсруулахад туслалцаа үзүүлэх
- Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг судлах, холбогдох санал зөвлөмж боловсруулах
- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр бусадтай байгуулах гэрээний төслийг боловсруулах буюу хууль зүйн үндэслэлийг хянах
- Үйлчлүүлэгчийн хүсэлтээр бүх төрлийн эрх зүйн баримт бичгийг хянах, боловсруулах;Үйлчлүүлэгчийн хүсэлтээр түүний үйл ажиллагаатай холбогдож гарсан эрх зүйн асуудлаар зөвлөгөө, дүгнэлт өгөх
- Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар утсаар, цахим шуудангаар болон биечлэн уулзаж зөвлөгөө өгөх
- Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тухай бүрт нь мэдээлэх
- Шинээр батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл бэлтгэн хүргүүлэх
Гэрээнд заасан тохиолдолд даархи ажлуудыг нэмэлтээр хийх боломжтой:
- Аливаа хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох
- Эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох
- Олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох
- Хууль зүйн дүгнэлт гаргах (байгууллагад мөрдөгдөж буй бүх төрлийн эрх зүйн акт, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах)
- Хууль зүйн магадлан дүгнэлт (legal due diligence)
- Эрх зүйн орчуулга
- Байгууллагын ажилтан албан хаагчдад эрх зүйн сургалт семинар зохион байгуулах
- Хууль зүйн бүхий л асуудлаар үйлчлүүлэгчийг төрийн болон төрийн бус аль ч байгууллагад төлөөлөх
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах][[Ангилал:Улаанбаатарын аж ахуйн нэгж]